Дэлхий
Хятадын гадаад худалдааны ашиг нэмэгджээ
БНХАУ-ын гадаад худалдааны тэнцэл энэ оны есдүгээр сард 37 их наяд юань байсан бол аравдугаар сард 58.4 их наяд юань болж өсжээ. Тэгэхээр экспортын хэмжээ нь импортоосоо давамгайлж, гадаад худалдааны ашиг нь нэмэгдэж байна гэсэн үг юм. Тус улсын экспортын өсөлт есдүгээр сард жилийн 9.9 хувьтай гарсан бол аравдугаар сард 11.4 хувийн өсөттэй гарлаа.
Харин импортын өсөлт нь аравдугаар сард саарч 4.7 хувьтай гарсан нь Австралитай таагүй харилцаа нь үргэлжилж буйтай голлон холбоотой. БНХАУ-ын нүүрсний импорт аравдугаар сард өмнөх сараас 27 хувиар, өмнөх оны мөн үеэс 47 хувиар буурсан байна.