Эдийн засаг
Харих хүсэлт гаргасан, PCR өгсөн жолоочийг 14 хоног ТУСГААРЛАХГҮЙ
Орон нутаг болон гэртээ харих хүсэлт гаргасан нүүрс тээврийн жолоочийг PCR шинжилгээнд үндэслэн 14 хоног тусгаарлалгүйгээр буцаах ажлыг холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулж эхэлжээ.
Өмнөговь аймгийн Онцгой комиссоос “Тайван зогсоол”-д байрлуулсан тээврийн хэрэгслийг Цагаан хад суурьшлын бүсэд шилжүүлэхээр болсон байна.
Гашуун сухайт-Цагаан хад чиглэлийн богинын тээвэрт ажиллаж буй жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулж байна. Арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 6569 тээврийн жолоочийн сорьцыг явуулын ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлэхэд “сөрөг” гэсэн хариу гарчээ.