Засгийн газар
Даваа гарагаас үйлчилгээний байгууллагуудыг НЭЭХ САНАЛЫГ Засгийн газар хэлэлцэж байна
Шадар сайд Я.Содбаатар: 12-р сарын 8-ны өдрийн байдлаар нийт 557,832 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд үүнээс түргэвчилсэн шинжилгээг 294,336 хүнд, PCR шинжилгээг 262,742 хүнд хийгээд байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг нээх УОК-ын саналыг хэлэлцэж байна.
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Мөн бусад аймгийн бэлэн байдлын зэргийг сулруулахаар санал гаргасан байна. Энэ саналыг өнөөдөр эцэслэнэ.
12-р сарын 11-нийг хүртэлх Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин гурав хоногоор буюу 12-р сарын 14-нийг дуустал сунгах тухай саналыг ЭМЯ-наас оруулсан байна. Мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсны дараа нийслэлийн хэмжээнд халдварын голомтгүй байршлууд дахь ААН-үүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн үе шаттайгаар нээх тухай саналыг УОК-т оруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн баг, халдвар судлаач эмч мэргэжилтнүүд COVID-19 халдварын голомт устаагүй энэ үед хөл хорионы дэглэмийг яаран сулруулах нь хүн амын дунд халдвар тархах эрсдэлтэй хэмээн болгоомжилж буй аж.