Улс төр

УОК Даваа гарагаас Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, үйлчилгээний байгууллагуудыг нээх шийдвэр гаргажээ

Нийтэлсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна. Өнөөдөр бүх нийтийн бэлэн байдлыг сунгах эсэх шийдвэрийг гаргана.

УОК өчигдөр орой хуралдсан. Хуралдаанаас 12 дугаар сарын 14-нөөс буюу Даваа гарагаас Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Мөн бусад аймгийн бэлэн байдлын зэргийг сулруулахаар болсон байна. Одоо Засгийн газрын хуралдаанд шийдвэрээ танилцуулснаар эцэслэгдэнэ.
Коронавирусийн халдвар нийт иргэдийн дунд тархаагүй, голомтын хавьтагчдаас илэрч байгаа учир олныг хамарсан үйл ажиллагаанаас бусдыг он гартал хэвийн байдалд оруулахаар төлөвлөжээ.

2020 оны 11 дүгээр сарын 29-нөөс Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгаад байгаа. Энэ хугацаа Баасан гарагт дуусах юм.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг мэдээлэх болно.

Exit mobile version