Улс төр
ЗАСГИЙН ГАЗАР: Хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл яг одоо Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Үүний дотор улсын хэмжээнд тогтоогоод байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог сунгах эсэх асуудал багтжээ. Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр хатуу хөл хориог ирэх баасан /2020.12.11/ гараг хүртэл сунгасан билээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр улсын хэмжээнд тогтоосон хөл хориог нийслэлд гурав хоног, халдвар тархсан зургаан аймагт 10 хоног, бусад аймгийн хатуу хөл хориог сулруулахаар төлөвлөж байгаа аж. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.