Дэлхий

Байден 100 сая хүнийг 100 хоногт вакцинд хамруулна

Нийтэлсэн

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Жо Байден албан ёсоор үүрэгт ажлаа хүлээн авснаасаа хойш эхний 100 хоногт 100 сая иргэнээ Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулах зорилт тавьжээ. Тэрбээр өчигдөр /2020.12.08/ өөрийн засаг захиргааны эрүүл мэндийн багийг танилцуулах үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.

Гэхдээ энэ 100 хоногт цар тахлыг үгүй болгоно гэсэн үг биш харин энэ өвчний тархалтыг буууруулж, америкчуудын амьдралд бодит өөрчлөлтийг авчирна гэж найдаж буйгаа тэр илэрхийлжээ.

АНУ-ын Үндсэн хуулийн дагуу Жо Байден 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм. Тус улсын Засгийн газар тун удахгүй “Pfizer/BioNTech” компаниудын бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгох гэж байгаа ба ирэх долоо хоногоос вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвтэй байна. Үүний араас “Moderna” компани зөвшөөрөл авахаар зэхэж байгаа юм.

Цар тахлын асуудал дээр Трампаас эсрэг байр суурьтай байдаг тэрбээр америкчуудыг 100 хоногийн турш амны хаалт зүүхийг уриалаад байгаа. АНУ-д нийт халдвар авсан хүний тоо 15 сая, Covid-19 өвчний улмаас нас барагдсын тоо 200 сяа даваад байна.

Exit mobile version