Улс төр
У.Хүрэлсүх: Бид богино хугацаанд арга хэмжээ авсны үр дүнд цурманд оруулж чадлаа
Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрээр “Бид хүндхэн 20 гаруй хоногийг ардаа үлдээлээ. Монгол улсын Засгийн газар, УОК цаг алдалгүй ДЭМБ-ын зөвлөмж болон урьдчилан бодож төлөвлөж байсны дагуу улс орондоо хүн ардынхаа амь насыг аюулгүй байдлыг хангах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжүүлж Улаанбаатар хот халдвар тархаж эхэлсэн өөр бусад аймгуудад хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод гурван долоо хоног гарам болж байна.
Энэ хугацаанд халдвар илэрсэн голомтуудын хүрээ хэмжээг тогтооход чиглэсэн яаралтай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүллээ. Өвчлөлд өртсөн хүмүүсийн ойрын хавьтлуудыг тусгаарлаж эмчилгээ шинжилгээнд тогтмол хамрууллаа. Улсын хэмжээнд нийт 557 832 хүнээс шинжилгээ авч дүнг нь гаргасан. Энэ их ажлын үр дүнд сүүлийн өдрүүдэд шинээр илрэх халдварын тоо харьцангуй цөөрсөн. Тогтоосон голомтууддаа би дэнэ өвчинг барьж, хумьж, цурманд оруулж чадлаа” хэмээв.