Covid-19
Халдвар ТАВААР нэмэгдэж, Улаанбаатар хотод халдварын тоо 132 боллоо
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминЭрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын талаар ээлжит мэдээлэл хүргэхэд Улаанбаатар хотод таван тохиолдол шинээр бүртгэгдсэн тухай мэдээллээ.
“Батлагдсан тохиолдлын дөрөв нь сүүлийн тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс байсан. Энэ нь тухайн тохиолдлын гэр бүлийн гишүүд байсан. Харин нэг хүнээс илэрсэн нь ХӨСҮТ-ийн сувилагч байлаа” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.
Ингэснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд таван тохиолдол бүртгэгдсэн бүгд Улаанбаатар хотынх байсан юм.
Улаанбаатар хотод голомтлон тархаж буй халдварын тоо 132 болсон бол улсын хэмжээнд голомтот халдварын тоо 447 болж нэмэгдлээ.
Одоогоо Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан 898 тохиолдол байна. ХӨСҮТ-ийн клиник, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийтдээ 505 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас зургаан хүний биеийн байдал хүнд, нэг хүний биеийн байдал маш хүнд байна.
Маш хүнд нэг хүн нь 81 настай өвчтөн аж.