Бидэнтэй нэгд

Дэлхий

Цар тахал эхэлсэн цагаас хойш АНУ-д нэг өдрийн дотор хамгийн олон хүн Covid-19 өвчнөөр амиа алдлаа

Нийтэлсэн

Коронавирусийн цар тахлын улмаас нэг өдрийн дотор амиа алдсан хүний тоо АНУ-д хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.

Лхагва гарагт тус улсад 3,124 хүн Covid-19 өвчнөөр нас барсныг Жон Хопкинсийн их сургууль тооцоолсон байна. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 2,603 хүн нас барсныг цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцож байжээ.

Харьцуулбал дэлхийн хоёрдугаар дайнд АНУ оролцсон эхний өдөр Францын Нормандын эрэгт болсон байлдааны үеэр тус улсын 2,500 цэрэг амиа алдаж байв. Түүхэнд “D-Day” гэж нэрлэгддэг энэ өдөр Холбоотон улсууд нийтдээ 4,400 цэргээ алдаж байжээ.

Нью Йорк хотод 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр болсон террорист халдлагын үеэр 2,977 хүн амиа алдаж байв.

Үүнээс харвал энэ долоо хоногийн Лхагва гараг нь Америкийн түүхэнд хараар бичигдэх өдөр болж байна.

Нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдол сүүлийн таван өдөрт дунджаар 209,000 байсан нь мөн цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Үүнээс гадна АНУ даяар эмнэлэгт эмчлүүлж буй хүний тоо өдөр бүр нэмэгдсээр Лхагва гарагт 106,000 гаруйд хүрсэн байна.

Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 15.6 саяд хүрч, нас барсан хүний тоо 292,000-ыг давжээ.

Эдгээр үзүүлэлтүүд нь дэлхийн бусад аль ч улсынхаас өндөр байна. Батлагдсан халдварын тоогоор Энэтхэг улс (9.7 сая), нас баралтын тоогоор Бразил (179 мянга) дэлхийд удаалж байгаа юм.

АНУ-ын засгийн газар Covid-19 өвчний эсрэг анхны вакцинд энэ долоо хоногт багтаан зөвшөөрөл олгохоор ажиллаж байна. Хэрвээ ингэж чадвал ирэх долоо хоногоос бүх нийтийн вакцинжуулалт эхлэх юм.

 

Эх сурвалж: Los Angeles Times

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр7 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм7 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр7 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент7 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент7 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент7 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр7 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана