Энтертайнмент
Япон улсын иргэн болох Какүрю Анандын хүсэлтийг зөвшөөрчээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминЯпон улсын иргэн болох ёкозуна Какүрю Анандын хүсэлтэд тус улсын засгийн газар зөвшөөрсөн хариу өгсөн тухай өнөөдөр албаны эх сурвалж мэдээлжээ.
Ингэснээр 35 настай М. Ананд нь мэргэжлийн сүмо бөхөөс зодог тайлсныхаа дараа дэвжээ эзэмших эрхтэй болж байна.
Какүрю Ананд 2001 онд анх Японд ирж байжээ. Тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн хамгийн дээд цол ёкозунаг хүртэж, эзэн хааны цомыг зургаан удаа хүртсэн юм.
Хамгийн сүүлд 2019 оны долдугаар сард Нагояагийн тэмцээнд түрүүлж байжээ.
Харин сүүлийн жил гаруй хугацаанд бэртэл гэмтэлтэй байж, энэ оны таван тэмцээний дөрөвт нь оролцолгүй өнжсөн юм.
Арваннэгдүгээр сард Японы Сүмогийн Холбооны ёкозунагийн зөвлөл олон тэмцээн өнжсөн Какүрю, Хакүхо нарт сануулга өгч, тэмцээнд оролцохыг шаардсан байна. Тиймээс Монголын хоёр ёкозуна ирэх сард Токиод болох шинэ оны эхний тэмцээнд оролцох шаардлагатай болжээ.
Эх сурвалж: Asahi Shimbun