Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Туульч А.Балдандоржид шилдэг өвлөн уламжлагчийн шагналыг нь гардууллаа

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газраас жил бүр соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг тодруулж, “Хүндэт өргөмжлөл”, 30 сая төгрөгөөр шагнаж урамшуулдаг болсон билээ.

2019 оны “Шилдэг өвлөн уламжлагч”-аар Нийслэл хотын Баянзүрх дүүргийн иргэн, туульч Авирмэдийн Балдандорж шалгарч, 2020 оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “Хүндэт өргөмжлөл”-өө гардан аваад байсан юм. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан олгоогүй байсан мөнгөн шагналыг Соёлын сайдын багцаас шийдвэрлэснийг сайд С.Чулуун өнөөдөр туульч А.Балдандоржид гардууллаа.

Урианхай туульч А.Балдандорж нь Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч бөгөөд тууль хайлах уламжлалыг өөрийн аав, Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдээс өвлөн авчээ.

А.Балдандорж нь 1996 онд Бүх Ард Түмний Урлагийн Их Наадмын алтан медаль, 1998 онд “Төв Азийн туульч” өргөмжлөл, 2001 онд Ховд аймгийн хүндэт иргэн, 2001онд “Бүх ард түмний урлагийн их наадам”-ын хос алтан медаль, 2002 онд Тэргүүний ардын авьяастан, 2003 онд ОХУ-ын Тува улсад болсон Азийн оюутан залуучуудын их наадмаас Тэргүүн шагнал, 2004 онд Тэргүүний ардын авьяастан, 2007 онд “Алтайн Урианхайн 3-р их наадам”-ын хос алтан медаль, 2010 онд “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр төвшинд эзэмшсэн Монголын билиг авьяастан”, 2012 онд Соёлын тэргүүний ажилтан, 2011 онд Бүх ард түмний урлагийн их наадмаас “Алтан од” шагнал, 2012 онд “Монгол туульчдын урын сан” Улсын үзлэгийн тэргүүн байр, 2013 онд “Төв Азийн тууль – 2013” их наадмын “Алтан гэрэгэ” шагнал, 2015 оны Шилдэг уран бүтээлч шалгаруулах номинацад шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч “Мөнгөн мод” шагнал, 2015 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан манай улсын шилдэг ардын авьяастан, өвлөн уламжлагч билээ.

Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн Үндэсний жагсаалт”-д орсон 102 өвлөн уламжлагчийн нэг юм.

Соёлын сайд С.Чулуун шилдэг өвлөн уламжлагчид хандан тус яамны бодлого, үйл ажиллагааг дэмжиж, тууль судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шавь бэлтгэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, “Тууль”-ийг хамгаалах үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Ташрамд дурдахад, 2018 оны буюу анхны “Шилдэг өвлөн уламжлагч”-аар ард олны дунд Дөмөн Дулмаа нэрээр алдаршсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дууч Доржийн Дулам шалгарч, хүндэт өргөмжлөл, 30 сая төгрөгөөр шагнуулж байсан юм.

 

Эх сурвалж: Соёлын яам

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн