Дэлхий

КОВИД 19 I Бразилд хоногт 53 мянган хүн өвчилжээ

Нийтэлсэн

Бразилд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 53347 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Тус улсад COVID-19-ийн халдварын нийт тоо 6 781 799 болсон байна.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр цар тахал эхэлснээс хойш нийт 179765 хүн нас баржээ.
Тэгвэл Бразилд COVID-19-ийг ялж, эдгэрсэн хүний тоо 5 931 777 болсон байна.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусийн мэдэгдсэнээр дэлхийн хүн амын дийлэнх хэсэг нь коронавирусний халдварт өртөмтгий хэвээр байгаа аж.
СOVID-19-ийн халдвар нь хүмүүст харилцан адилгүй нөлөөлөх юм. Халдвар авсныг илтгэх нийтлэг шинж тэмдэг нь халуурах, хий ханиалгах, ядрах. Харин нийтлэг бус шинж тэмдэг нь зовиурлаж өвдөх, хоолой өвдөх, суулгах, нүдний салст бүрхэвч үрэвсэх, толгой өвдөх, амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдах, арьсанд тууралт өгөх болон хөл, гарын хурууны өнгө өөрчлөгдөх юм.

Exit mobile version