Яам
Боловсролын багц хуулийн төслийг өнөөдрөөс багш нараар хэлэлцүүлж байна
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминБоловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хамтран Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж байна.
Энэ хүрээнд өнөөдрөөс аймаг, сумдын багш нарын хэлэлцүүлгийг эхлүүлжээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд боловсролын салбарын нийт багш, ажилтан, албан хаагчид болон эцэг, эхчүүд, олон нийтээс ирүүлсэн саналыг өнгөрсөн амралтын өдөр хуулийн төсөлд тусгасан. Санал тусгасан багц хуулийн төслийг ийнхүү орон нутгийн багш нараар хэлэлцүүлж байгаа юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн багш нарын саналыг хуулийн төсөлд тусгасны дараагаар УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
Одоо мөрдөгдөж буй Боловсролын тухай хууль 2002 онд батлагдсан. Иймд цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан багш нарын нийгмийн баталгаа, цахим орчин, шинжлэх ухаан, техник технологид нийцүүлэн хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна гэж БШУЯ-аас мэдээллээ.