Орон нутаг
Архангай аймаг бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж, Батцэнгэл сумаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээлээ
Архангай аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.
- Батцэнгэл суманд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлүүлж хөл хорио тогтоох үйл ажиллагааг сулруулахгүй байх
- Батцэнгэл сумаас бусад 18 сумын бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх
- Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж хязгаарлалт тогтоох, зарим үйл ажиллагааг нээж ажиллуулах аймгийн Засаг даргын захирамж гаргах
- Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн сум хооронд зорчих хөдөлгөөнийг нээж хэвийн горимд шилжүүлэх аймаг, сум хооронд зорчих хөдөлгөөнд хяналт тавьж байгаа постуудыг буулгах
- Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан, Орхон зэрэг Ковид-19 халдварын голомттой нутаг орноос ирж байгаа иргэдийн PCR шинжилгээний бичиг, биеийн байдалд хяналт тавьж нэвтрүүлэх байнгын пост ажиллуулах
- Үйл ажиллагааг сэргээж байгаа байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлага хангасан аж ахуй нэгжийг үе шаттайгаар нээж ажиллуулах зөвшөөрлийг Мэргэжлийн хяналтын газарт олгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.
Ингэснээр Архангай аймгийн хэмжээнд халдвар бүртгэгдээд буй Батцэнгэл сумаас бусад сум бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулан, аймаг дотроо хөдөлгөөн хийх, зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх зэрэг асуудал нь Засаг даргаар захирамжаар зөвшөөрөгдөж байгаа юм.
Эх сурвалж: Архангай аймгийн онцгой комисс