Дэлхий
Владимир Путин бункерт нуугдаж байгаа гэх мэдээллийг Кремль няцаажээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминКоронавирусийн халдвар авахгүйн тулд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цар тахал эхэлсэн цагаас хойш бункерт нуугдаж байгаа гэх мэдээлэл тарсныг Кремлийн төлөөлөгч Ням гарагт няцаажээ.
Өнгөрсөн долоо хоногт Литвад төвтэй Проект Медиа сайтад түүнийг Санкт Петербург, Сочи хотуудад байдаг бункеруудэд нуугдан амьдарч байгааг мэдээлсэн юм.
Яг ижил хэмжээ, дотоод зохион байгуулалттай хоёр бункерын байрлалыг тодорхой мэдэх хүн байхгүйг мөн мэдээлжээ. ”Путин одоо Ново-Огарево дахь байрандаа амьдарч, ажиллаж байгаа. Тахал эхлэхээс өмнө бас энд амьдарч байсан. Тэрбээр Кремльд үе үе ирж байгаа” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчдэд тайлбарласан байна.
Москва орчмын Одинцовский дүүрэгт 1950-аад оны үед байгуулагдсан Ново Огаревогийн үл хөдлөх хөрөнгө нь ОХУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны сууц юм. Зөвлөлт Холбоот Улсын үед энэ нь засгийн газрын зуслан, амралтын газрын зориулалтаар ашиглагдаж байжээ.
Эх сурвалж: Russia Today