Эрүүл мэнд

Сэлэнгэ аймагт ойрын хавьтлын 5 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа

2020 оны 12-р сарын 12-ний өдөр 8574  хүнд PCR шинжилгээ хийхэд Сэлэнгэй аймагт ойрын хавьтлын 5 хүний 2-3 дахь удаагийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Ийнхүү тус аймагт бүртгэгдсэн халдварын тохиолдол 213 боллоо.

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд дотоодын нийт халдвар 459, манай улсад бүртгэгдсэн халдвар нийт 912 боллоо. Үүнээс эдгэрсэн 384 байна.

Эмчлэгдэж байгаа 516 хүний биеийн байдал;

  • Хөнгөн-438
  • Хүндэвтэр-75
  • Хүнд-5
  • Маш хүнд-1
Exit mobile version