Нийгэм

Замын-Үүдийн төмөр замын ажилчдыг ажил-гэр гэсэн маршрутаар явуулж байна

Нийтэлсэн

Дорноговь аймагт Ковид-19 халдварын 31 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Тус аймгийн аймгийн Замын-Үүд сумын төмөр замын 511 ажилтан ажлын байран дээрээ хоёр ээлжээр тусгаарлагдан ажиллаж байсан хэмээн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр мэдээллээ.

Харин үлдсэн ажилчид нь гэрийн тусгаарлалтад байсан. Одоогоор ажлын байран дээрх тусгаарлалтыг чөлөөлсөн, төмөр замын ажилчдын ажил хэвийн явагдаж байгаа ба ажил-гэр гэсэн маршруттай байна гэлээ.

Мөн Улаанбаатар хотод хязгаарлалтад байж байгаад Замын-Үүдэд ирсэн иргэд гэрийн тусгаарлалтад байна. Нийслэлээс татан авалтаар ирсэн иргэд гэрийн тусгаарлалтыг чанд сахихыг анхаарууллаа.

Exit mobile version