Бидэнтэй нэгд

Дэлхий

18-р зуунаас хойш ВАКЦИН дэлхий дахиныг хэрхэн ӨӨРЧИЛСӨН БЭ

Нийтэлсэн

Covid-19-ийн цар тахал хүн төрөлхтөн дунд халдварт өвчин газар авах ямар аюултайг, харин вакцин энгийн амьдралдаа эргээд орох ганц найдвар болж буйг цаг үргэлж сануулж байна. Дэлхий дахиныг үхэлд хүргэж болзошгүй нүдэнд үл үзэгдэх “алуурчдаас” хамгаалах гарц олдсоноор сая сая хүн халдварт өвчинд өртөлгүй эсэн мэнд аж төрж буй.

Вакцин бий болсноор олон зуун жилээр оршин тогтнож байсан аймшигт өвчин аажмаар устаж, хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн  түүхээс хуваалцаж байна.

ЦАГААН БУРХАН /ЦЭЦЭГ ӨВЧИН/

Цагаан бурхан /smallpox/ өвчний эсрэг вакцин нь энэ салбарын хамгийн том амжилт юм. Учир нь хүн төрөлхтөн энэ өвчнийг вакцины ачаар бүрэн устгаж чаджээ. XX зуунд л гэхэд вирусийн халдвартай цагаан бурхан өвчин 300 сая хүний амийг авч одсон байна. Харин түүнээс өмнө хэчнээн хүн нас барсан тухай тоон баримт байхгүй.

Цагаан бурхан туссан хүмүүсийн 30 хувь нь, арьсан дээрх тууралт нь идээлж бугласнаас болж цөөнгүй хувь нь амиа алдаж байжээ. Зарим нь сохорч эсвэл насан туршдаа арьсан дээрээ ой гутам муухай сорвитой үлддэг байв.

100 гаруй жил хүмүүс цагаан бурхнаас урьдчилан сэргийлэх эм бэлдмэл эрэлхийлсээр эцсийн эцэст анхны вакцинаа гаргаж авсан байна.

Хааны шинжлэх ухааны нийгэмлэгээс Женнерийн вакцинд үл итгэж байжээ. Гэтэл Их Британийн армийн цэргийн албан хаагчдад цагаан бурхны вакцин тарьсны дараа хэнд нь ч таагүй явдал тохиолдоогүй тул Женнерийн вакцинд эргэлзэхээ больсон байна.

Уг өвчнийг хөнгөн хэлбэрээр туссанаар хүний биед дархлаа суудаг гэсэн санаа Хятадад үүсчээ. Мянга орчим жил хүмүүс цагаан бурхан туссан өвчтөнүүдийн хатсан шархыг нунтаглан хамраараа сорох эсвэл цагаан бурхны цэврүүнд норгосон жижиг хөвөнгийн тасархайг чихэндээ хийж биедээ дархлаа тогтоож байв. Африкт цагаан бурхны үед бие дээр гардаг идээт үрэвслийг утсанд шингээж, тэр утсаа зүүнд сүвлэн  арьсан дундуураа хатгаж явуулдаг байжээ.

Харин 18-р зуунд Английн фермерүүд үхрийн цэцэг өвчин хүнд халдварладаг ч үхлийн аюулгүй гэдгийг анзаарсан байна. Үүнийг судалсан эмч Эдвард Женнер үхрийн цэцэг өвчинд үндэслэн цагаан бурхан өвчнөөс сэргийлэх аюулгүй вакцин гаргаж авчээ. 1796 оны тавдугаар сарын 14-ний өдөр Женнер фермерийн хүү Жэймс Фиппсийг анх тарьсан байна. Уг вакциныг хийлгэсэн Жэймс Фиппс урт насалжээ. /Вакцин гэдэг нь vacca үхэр, vaccīn-us үхрээс гэсэн латин үг./

Эдвард Женнер цагаан бурхны вакциныг 1796 онд фермерийн хүү Жэймс Фиппст анх тарьсан байна.

Эдвард Женнер цагаан бурхны вакциныг 1796 онд фермерийн хүү Жэймс Фиппст анх тарьсан байна.

Хааны шинжлэх ухааны нийгэмлэгээс Женнерийн уг аргачлалд үл итгэж байжээ. Гэтэл Их Британийн армийн цэргийн албан хаагчдад цагаан бурхны вакцин тарьсны дараа хэнд ч таагүй явдал тохиолдоогүй тул Женнерийн вакцинд эргэлзэхээ больсон байна.

1967 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эхлүүлсэн бүх нийтийг вакцинжуулах хөтөлбөрийн үр дүнд энэ өвчнөөс дэлхий нийтээрээ бүрэн ангижирч чадсан байна.

Ядуу улс орнуудад хагас зуун жил цагаан бурхан өвчний халдвар дэгдсээр байв. Харин 1967 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эхлүүлсэн бүх нийтийг вакцинжуулах хөтөлбөрийн үр дүнд энэ өвчнөөс дэлхий нийтээрээ бүрэн ангижирч чадсан байна.

Сүргийн дархлаа тогтоохын тулд нийт хүн амын 80 хувийг дархлаажуулах шаардлагатай. Гэвч хэдэн тэрбум хүнийг вакцинд хамруулах боломжгүй. Тиймээс зорилтот бүлгийг дархлаажуулах нь чухал байв. Зүүн Нигерит цагаан бурхны голомтод байгаа хүмүүсийг тогтоож, ойролцоох нутаг дэвсгэрийн оршин суугчдыг вакцинд хамруулжээ. Ингэснээр 12 сая хүн амтай газар нутагт 750 мянган  хүнд вакцин хийсэн байна.

Орчин цагт цагаан бурхны амьд вирус ОХУ, АНУ-ын өндөр түвшний хамгаалалттай лабораторит байдаг аж. Өөрөөр хэлбэл дэлхийн хоёр газарт л байдаг байна.

ХАЛДВАРТ САА

Цагаан бурхнаас ялгаатай нь халдварт саагаар өвчилсөн хүн харьцангуй цөөн ч  маш хор хөнөөлтэй өвчинд тооцогддог. Халдварт сааг ихэвчлэн хүүхэд насандаа тусах эрсдэлтэй. Уг вирус амаар дамжин бие рүү, дараа нь цусанд орж мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг бөгөөд саажилт өгдөг байна.

Ихэнхдээ хөл гэмтээдэг ч арван өвчтөн тутмын нэгнийх нь уушгины булчинд саажилт өгдгөөс болж амьсгал боогдож нас бардаг ажээ.
“Төмөр уушги” нэртэй уг төхөөрөмжид хүн орсноор, төхөөрөмж хүний өмнөөс амьсгалах мэт ажиллаж харин өвчтөн хөдөлгөөнгүй хэвтдэг байна.“Төмөр уушги” нэртэй уг төхөөрөмжид хүн орсноор, төхөөрөмж хүний өмнөөс амьсгалах мэт ажиллаж харин өвчтөн хөдөлгөөнгүй хэвтдэг байна.

Тийм өвчтөнүүдийн ганц найдвар нь 1920-иод онд бүтээгдсэн “Төмөр уушги” нэртэй уушги дэмждэг төхөөрөмж байв. Энэ төхөөрөмжид хүмүүс хэдэн долоо хоногоор, заримдаа амьдралынхаа үлдсэн бүхий л хугацааг өнгөрүүлж байжээ.

1961 онд түүний хамтрагч Альберт Сейбин илүү сайжруулсан, тарьдаг биш залгиж болдог хувилбарыг боловсруулан гаргасан байна.

Цагаан бурхантай харьцуулахад саа өвчин хүний биеийн гадна талд шинж тэмдэг өгдөггүй ч 1905 онд Шведийн эмч Ивар Викман халдвартай болохыг нь тогтоосон байна.

Дэлхийн олон орны томоохон хотууд ундны усныхаа чанарыг сайжруулснаар халдварын тохиолдлыг бууруулж, тэр чинээгээрээ уг өвчинд дархлаатай хүмүүсийн хувь хэмжээ өсчээ. ДЭМБ-ын мэдээллээр халдварт саа өвчнийг ихэвчлэн тав хүртэлх насны хүүхэд тусдаг байна.

Халдварт саагийн вакцинтай холбоотой дэлхийн вакцины түүхэн дэх хамгийн аймшигтай алдаа гарч байжээ.

1952 онд америк эмч Жонас Салк халдварт саа өвчнөөс сэргийлэх вакциныг анх гаргаж авчээ. 1961 онд түүний хамтрагч Альберт Сейбин илүү сайжруулсан, тарьдаг биш залгиж болдог хувилбарыг боловсруулан гаргасан байна. Улмаар АНУ болон Европын улс орнуудад өвчлөл огцом буурчээ.

Халдварт саа хүнийг насан туршид нь хөгжлийн бэрхшээлтэй болгох аюултай

Халдварт саа хүнийг насан туршид нь хөгжлийн бэрхшээлтэй болгох аюултай

Халдварт саагийн вакцинтай холбоотой дэлхийн вакцины түүхэн дэх хамгийн аймшигтай алдаа гарч байв. 1955 онд Америкийн Cutter Laboratories саа өвчний амьд вирустэй 100 мянган тун вакцин гаргасны улмаас 10 хүүхэд амиа алдаж, 160 хүүхэд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон байна.

Монгол Улсад 1993 оноос хойш халдварт саа өвчин гараагүй нь вакцинжуулалт сайн байсантай холбоотой аж.

1988 онд ДЭМБ дэлхий даяар саа өвчнийг устгах хөтөлбөрөө эхлүүлжээ. 1994 онд АНУ, 2000 онд Хятад, Япон, Өмнөд Солонгос улс, 2002 онд Европ, 2014 онд Зүүн Өмнөд Ази уг өвчнөөс ангижирснаа зарлажээ.

Монгол Улсад 1993 оноос хойш халдварт саа өвчин гараагүй нь вакцинжуулалт сайн байсантай холбоотой аж. Гэвч өвчлөл гарч байгаа улс орнуудаас полиовирус импортлогдон орж ирэх эрсдэл байсаар байна. Одоогоор Афганистан, Нигери, Пакистан улсад вирусийн халдвар дамжсаар байгаа аж. Жилд хэдэн арван шинэ тохиолдол бүртгэгддэг байна.

УЛААНБУРХАН

1963 оноос хойш улаанбурхны вакциныг тарьж байгаа ч өнгөрсөн онд л гэхэд улаанбурхан өвчний улмаас 207,5 мянган хүн амиа алдсан байна.

Дэлхий нийтийн анхаарлыг татсан эбола вирусийн халдварын тархалт Африкт 20 мянган хүний амийг авч оджээ. Гэтэл 1963 оноос хойш улаанбурхны вакциныг тарьж байгаа ч өнгөрсөн онд л гэхэд улаанбурхан өвчний улмаас 207,5 мянган хүн амиа алдсан байна.

Ханиаж найтаахад агаар дуслын замаар болон шууд хавьтлаар хурдан тархдаг уг вирусийн халдварыг авсан хүн өндөр халуурч, улаан тууралт гарч, гүйлгэх, хатгалгаа болох, тархины  салст бүрхэвчийн үрэвсэл бий болдог аж.

АНУ болон Европын улс орнуудад нийгмийн сүлжээгээр вакциныг эсэргүүцэгчдийн тоо нэмэгдсэнээр сүүлийн жилүүдэд улаанбурхан өвчний тохиолдол эргээд нэмэгдэж эхэлсэн байна.

Улаанбурхны вакцин бий болохоос өмнө уг өвчнөөр жилдээ 2,6 сая хүн хорвоог орхиж байжээ. Гэвч уг өвчинтэй бүрэн тэмцэж чадаагүй л байна. Учир нь хүн амын 95 хувийг вакцинжуулснаар сүргийн дархлаа бий болдог гэнэ.

АНУ болон Европын улс орнуудад нийгмийн сүлжээгээр вакциныг эсэргүүцэгчдийн тоо нэмэгдсэнээр сүүлийн жилүүдэд улаанбурхан өвчний тохиолдол эргээд нэмэгдэж эхэлсэн байна. Учир нь Их Британийн эмч Эндрю Уэйкфилд 1998 онд улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний вакцин нь хүүхдийг аутизмтай болгодог байж болзошгүй гэсэн нийтлэл бичсэнээс вакцин эсэргүүцэгчид бий болж эхэлжээ. Гэвч уг нийтлэлийг хожим нь албан ёсоор няцааж, Уэйкфилдийн шинжлэх ухаанч бус хандсан нь өвчин дахин дэгдээх үндэслэл болсон гэж үзэж түүний эмчлэх эрхийг  хассан байна.

Энэ онд дэлхийн 26 улсын 94 сая хүнд хийх ёстой байсан төлөвлөгөөт вакциныг хөл хорионы улмаас хойшлуулсан байна. Өдгөө тэдгээрээс ердөө найман улсад /Бразил, Непал, Филиппин, ӨАБНУ, Конго, Нигери, Этиоп, Сомали) вакцинаа сэргээгээд байна.

Хөгжингүй орнуудад улаанбурхнаас үүдэлтэй нас баралт ховор тохиолддог бол Африкт байдал харин ч  дор байгаа аж. Конго улсад өнгөрсөн онд улаанбурхан өвчин 7000 гаруй хүний амийг авч оджээ. Тэдгээрийн ихэнх нь хүүхдүүд гэнэ.

Хөгжиж буй орнуудад үүсэд буй асуудал нь вакцины тухай өрөөсгөл ойлголт бус вакцины хүрэлцээгүй байдал болон эрүүл мэндийн дэд бүтэц байхгүйтэй холбоотой гэнэ. ДЭМБ улаанбурхны вакцины санхүүжилтэд НҮБ-ын гишүүн орнуудаас 225 сая долларыг нэмэлтээр татсан байна.

ХУМХАА ӨВЧИН

Өнөөдөр хүн төрөлхтний тал орчим хувь нь хумхаа өвчний халдвар авах эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа бөгөөд жил бүр 400 мянган хүн уг өвчнөөр амиа алддаг байна. Хумхаагаар нас барсан хүмүүсийн тал хувь нь Африкт байна.

Хумхаа нь Plasmodium хэмээх шимэгчээр үүсгэгддэг. Энэ шимэгч хүн хаздаг шумуулаар дамждаг байна. Шумууланд хазуулсны дараа хумхаа өвчний плазмодий цусанд ордог. Хумхаатай тэмцэх гол арга бол шумуул цугладаг цөөрмүүдийг хатаах, шумуулын тор болон өвчнийг эрт үед нь анагаах эм бэлдмэл аж. Гэвч плазмодий нь тухайн эмэнд дасал болж байна гэсэн мэдээлэл гараад байна.

32 жилийн шаргуу хөдөлмөр, 700 сая доллар зарцуулсан ч өнөөг хүртэл хумхаа өвчний дархлаа тогтоодог вакцин гаргаж авч чадаагүй байна.

Хумхаа өвчин дэлхийн хамгийн эртний үхэлд хүргэдэг өвчний нэг бөгөөд жил бүр уг өвчнөөр 200 сая гаруй хүн өвддөг байна.

Хумхаа өвчин дэлхийн хамгийн эртний үхэлд хүргэдэг өвчний нэг бөгөөд жил бүр уг өвчнөөр 200 сая гаруй хүн өвддөг байна.

Одоогоор Гана, Малави болон Кени улсад вакцины туршилт хийж байгаа ба энэхүү туршилт 2023 онд дуусах аж. Гэвч туршилтын төдийлөн сайн үр дүнтэй байж чадахгүй байна. Тухайлбал, энэ бэлдмэл хумхаа өвчнөөс хамгаалах чадвар 40 хувьтай, дөрөв хүрэхгүй жил л хамгаалж байгаа нь бусад вакцинтай харьцуулахад тун сул үзүүлэлт юм. Түүнээс гадна нэг эсвэл хоёр бус дөрвөн тун хийлгэх ёстой аж.

Эх сурвалж: ВВС

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа