Яам

“ОйлГОЁ ХҮНдэлье-Гэр Бүлийн Төлөө” Аянд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам Болон Харьяа Агентлагууд Нэгдэж Байна

Нийтэлсэн

Монгол улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан Цагдаагийн ерөнхий газартай хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх 16 хоногийн аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье-Гэр бүлийн төлөө” уриан доор зохион байгуулж байна. Энэхүү аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр буюу 11 сарын 25-ны өдөр эхэлж, Хүний эрхийн өдөр буюу 12 сарын 10-ны өдөр  хүртэл үргэлжлэх бөгөөд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой юм.

Тус аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д Байгаль орчин, аялал жуулчлалын яам, харьяа байгууллагууд нэгдэж, “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч үйлдэхгүй” гэдгээ илэрхийлэв.

Exit mobile version