Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Нүүрс, зэсийн баяжмалын экспорт өсөж, төмрийн хүдрийнх буурав

Нийтэлсэн

Энэ сарын 7-13-ны хоорондох экспорт, импортын статистик мэдээллийг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа.

Манай улсын нийт экспорт өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд 114.5 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоног /2020.11.30-12.06/-оос 0.7 сая ам.доллар буюу 0.6%-аар буурсан байна.

Экспортын гол бүтээгдэхүүний тоо хэмжээг харвал /өмнөх оны мөн үетэй харьцуулсан байдал/:

  • Нүүрс 301.2 мян.тонн ба 79.6 мян.тонноор буюу 35.9% өсөж
  • Зэсийн баяжмал 30.2 мян.тонн ба 0.7 мян.тонноор буюу 2.4% өсөж
  • Төмрийн хүдэр 133.5 мян.тонн ба 86.2 мян.тонноор буюу 39.2% буурсан аж.

Мөн автомашины хөдөлгөөн өмнөх долоо хоногтой харьцуулахад 31 машинаар буюу 0.8%, вагоны тоо 290 вагон буюу 13.3%-аар тус тус өсжээ. Тодруулбал,

  • Нүүрс Шивээхүрэн боомтоор 2,153 машин гарч өнгөрөгч долоо хоногоос 397 машин буюу 22.6%, Ярант боомтоор 207 машин буюу өмнөх долоо хоногоос 20 машин буюу 10.7% өссөн бол Гашуунсухайт боомтоор 703 машин буюу өнгөрөгч долоо хоногоос 146 машин буюу 17.2%, Ханги боомтоор 112 машин буюу 39.7% буурав. 
  • Зэсийн баяжмал Гашуунсухайт боомтоор 288 машин буюу өнгөрөгч долоо хоногоос 192 буюу 40%, вагоноор 219 буюу өнгөрсөн долоо хоногоос 27 вогон буюу 14.1%-аар өсөв. 
  • Төмрийн хүдэр вагоноор 2,079 буюу өнгөрөгч долоо хоногтой харьцуулахад 496 вагон буюу 31.3%-аар өсөв.

Харин нийт импорт 2020.12.07-13-ны (нэг долоо хоног)-ийн байдлаар 66.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 34.4 сая ам.доллароор буюу 34.1%-аар буурчээ.

Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулбал: 

  • Хүнсний бүтээгдэхүүний импорт 7.1 сая ам.доллар буюу 51%
  • Эрдэс бүтээгдэхүүний импорт 11.9 сая ам.доллар буюу 45.7%
  • Автомашин, машин техникийн импорт 11.4 сая ам.доллар буюу 34%
  • Бусад барааны импорт дөрвөн сая ам.доллар буюу 14.5 хуваар тус тус буурчээ.

Хүнсний бүтээгдэхүүний импортыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал:

  • Өтгөрүүлсэн болон хуурай сүү 79.8 тонн буюу 49.9%
  • Цагаан будаа 909.2 тонн буюу 75.3%
  • Улаанбуудайн гурил 1 тонн буюу 0.7%
  • Тахиа, гахайны мах өөх 173.4 тонн буюу 58.4%
  • Хүнсний ногоо 977.8 тонн буюу 58.8%
  • Жимс 608.5 тонн буюу 82.4%, ургамлын тос 52.2 тонн буюу 10.4%
  • Элсэн чихэр 244.1 тонн буюу 21.3%-аар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.
CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ1 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр6 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр6 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр6 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана