Эдийн засаг
Нүүрс, зэсийн баяжмалын экспорт өсөж, төмрийн хүдрийнх буурав
Энэ сарын 7-13-ны хоорондох экспорт, импортын статистик мэдээллийг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа.
Манай улсын нийт экспорт өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд 114.5 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоног /2020.11.30-12.06/-оос 0.7 сая ам.доллар буюу 0.6%-аар буурсан байна.
Экспортын гол бүтээгдэхүүний тоо хэмжээг харвал /өмнөх оны мөн үетэй харьцуулсан байдал/:
- Нүүрс 301.2 мян.тонн ба 79.6 мян.тонноор буюу 35.9% өсөж
- Зэсийн баяжмал 30.2 мян.тонн ба 0.7 мян.тонноор буюу 2.4% өсөж
- Төмрийн хүдэр 133.5 мян.тонн ба 86.2 мян.тонноор буюу 39.2% буурсан аж.
Мөн автомашины хөдөлгөөн өмнөх долоо хоногтой харьцуулахад 31 машинаар буюу 0.8%, вагоны тоо 290 вагон буюу 13.3%-аар тус тус өсжээ. Тодруулбал,
- Нүүрс Шивээхүрэн боомтоор 2,153 машин гарч өнгөрөгч долоо хоногоос 397 машин буюу 22.6%, Ярант боомтоор 207 машин буюу өмнөх долоо хоногоос 20 машин буюу 10.7% өссөн бол Гашуунсухайт боомтоор 703 машин буюу өнгөрөгч долоо хоногоос 146 машин буюу 17.2%, Ханги боомтоор 112 машин буюу 39.7% буурав.
- Зэсийн баяжмал Гашуунсухайт боомтоор 288 машин буюу өнгөрөгч долоо хоногоос 192 буюу 40%, вагоноор 219 буюу өнгөрсөн долоо хоногоос 27 вогон буюу 14.1%-аар өсөв.
- Төмрийн хүдэр вагоноор 2,079 буюу өнгөрөгч долоо хоногтой харьцуулахад 496 вагон буюу 31.3%-аар өсөв.
Харин нийт импорт 2020.12.07-13-ны (нэг долоо хоног)-ийн байдлаар 66.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 34.4 сая ам.доллароор буюу 34.1%-аар буурчээ.
Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулбал:
- Хүнсний бүтээгдэхүүний импорт 7.1 сая ам.доллар буюу 51%
- Эрдэс бүтээгдэхүүний импорт 11.9 сая ам.доллар буюу 45.7%
- Автомашин, машин техникийн импорт 11.4 сая ам.доллар буюу 34%
- Бусад барааны импорт дөрвөн сая ам.доллар буюу 14.5 хуваар тус тус буурчээ.
Хүнсний бүтээгдэхүүний импортыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал:
- Өтгөрүүлсэн болон хуурай сүү 79.8 тонн буюу 49.9%
- Цагаан будаа 909.2 тонн буюу 75.3%
- Улаанбуудайн гурил 1 тонн буюу 0.7%
- Тахиа, гахайны мах өөх 173.4 тонн буюу 58.4%
- Хүнсний ногоо 977.8 тонн буюу 58.8%
- Жимс 608.5 тонн буюу 82.4%, ургамлын тос 52.2 тонн буюу 10.4%
- Элсэн чихэр 244.1 тонн буюу 21.3%-аар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.