Нийгэм
ОХУ хүнсний үнийг бууруулах зорилгоор улаанбуудайн экспортод татвар ногдуулна 0 Tweet
ОХУ-ын Засгийн газар ирэх оны хоёрдугаар сараас зургаадугаар сарыг дуустал нэг тонн улаан буудайн экспортод 30.4 ам.долларын татвар ногдуулах санал гаргасан байна.
Мөн энэ хугацаанд өмнө нь ярьж байсанчлан үр тарианы экспортод квот тогтоож магадгүй байгаа талаар тус улсын Эдийн засгийн сайд мэдээллээ.
ОХУ дотооддоо хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулахын тулд экспортоо хумих арга хэмжээ авч эхлээд байгаа аж. Энэ нь ОХУ-аас олон улсад нийлүүлэх улаан буудайн экспортыг гурван сая тонноор бууруулна. Хэдий тийм боловч олон улсын зах зээлд хангалттай хэмжээгээр бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой гэдгийг шинжээчид онцолж буй юм