Яам

Н.Цэрэнбат: Сайжруулсан Зуухыг Ногоон Зээлээр Авах Боломж Бүрдлээ

Нийтэлсэн

БОАЖЯ,  ОББҮХ-ноос  иргэдийг гэр байшингаа дулаалах, дэвшилтэт технологи ашиглан халаалтын асуудлаа шийдэх, ариун цэврийн байгууламжаа сайжруулахад зориулж жилийн 9 хувийн хүүтэй Ногоон зээлийг ХААН, ХАС, Төрийн банкаар олгох санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн.

ОББҮХ-ноос хийсэн амьдрах орчны судалгаагаар гэр хорооллын 220 мянган өрхийн 20 хүрэхгүй хувь нь стандартын зуух хэрэглэж байгаа тооцоо гарсан. Тиймээс БОАЖЯ, ОББҮХ-ноос зуухаа сайжруулж, стандарын зуух хэрэглэх хүсэлтэй байгаа иргэдэд ногоон зээлд хамруулах боломжийг нээж, сайжруулсан зуухыг ногоон зээлээр авах боломжийг бүрдүүлжээ.

Энэ талаар ОББҮХ-ны ээлжит хурлын үеэр БОАЖ-ын сайд ОББҮХ-ны дарга Н.Цэрэнбат хэлэхдээ өнгөрсөн хугацаанд   халаалтаа цахилгаанаар шийдсэн болон гэр, байшингийн дулаалгын зориулалтаар 78  иргэн  гурван  банкнаас нийт 270 орчим сая төгрөгийн ногоон зээл авсан байна.  Агаар, орчны  бохирдолтой бид дан ганц сайжруулсан түлш хэрэглэж тэмцээгүй.  Өөр олон эх үүсвэр боломж дээр тулгуурлан цогц ажил хийж байна. Гэр хороололд амьдарч буй иргэд цахилгааны шөнийн тарифт хамрагдаж гэр ,байшингаа  Ногоон зээлд хамрагдан дулаанаа шийдэж эхэллээ. Энэ дүнгэж эхлэл  ч  тодорхой үр дүнгүүд харагдаж байна. Тиймээс ОББҮХ-ноос гурван банктай хамтраад иргэнд шаардлагатай бүтээгдэхүүнийг зээлийн төрөлд нэмэлтээр оруулж байна. Өөрөөр хэлбэл  иргэд стандартын шаардлага хангасан, сайжруулсан зуухыг жилийн есөн хувийн хүүтэй зээлээр авах боломж бүрдэж байна гэлээ.

Ногоон зээл олгож буй ХААН, ХАС, Төрийн банкаар дамжуулан энэхүү зээлд хамрагдах бөгөөд доорх шаардлагад нийцсэн зуухыг ногоон зээлд хамруулах юм байна.

САЙЖРУУЛСАН ЗУУХАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА 

  1. Шахмал тvлшний бvтэц, шинж чанарт тохирсон сайжруулсан зуух байх
  2. Утааны хийн бохирдуулагч үзүүлэлт болон стандартын шаардлагад нийцүүлсэн талаарх үйлдвэрлэгчийн тодорхойлолт, мэргэжлийн дүгнэлт лабораторийн туршилтын үр дүнг гаргасан байх
  1. MNS5216:2016 стандартын шалгуур үзүүлэлт хангасан байх
  2. Зуухны туршилт, судалгааны төвд туршигдаж баталгаажсан дүгнэлт гаргуулсан байх
  3. Зуухны загварыг сайжруулсан  цэвэрхэн, өнгө үзэмж сайтай  байх
  4. Түлшинд хэмнэлттэй, дулаанаа удаан барьдаг, хэрэглэхэд хялбар байх
  5. Ялгарлын үзүүлэлтийг сайжруулах зорилгоор зуухны загвар, хийц, технологид сайжруулалт, өөрчлөлт хийсэн байх
  6. MNS5216:2016 Стандартын шалгуур үзүүлэлт
MNS 5216- 2016 стандартын үзүүлэлт PM 2.5 мг/MДж CO г/МДж Түлшний зарцуулалт кг/ц АЖ Дундаж чадал, кВт АҮК, %
70 6.8 3-15 >70
Exit mobile version