Дэлхий
“SpaceX” нэмэлт санхүүжилт татахаар хөрөнгө оруулагчидтай хэлэлцэж байна
Үнэлгээгээ хоёр дахин өсгөж, 92 тэрбум ам.доллар хүргэхээр зорьж байгаа “SpaceX” компани нэмэлт санхүүжилт татахаар хөрөнгө оруулагчидтай хэлэлцэж байна.
Хэлэлцээ эхний шатандаа үргэлжилж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчид “SpaceX”-ийн үнэлгээ одоогийнхоос хоёр дахин өндөр түвшинд хүрнэ гэдэг дээр санал нийлэхгүй байж магадгүй байгаа аж. Тус компани өнгөрсөн наймдугаар сард 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт татсан юм.