Covid-19
Сэлэнгээс бусад голомтод шинээр халдвар бүртгэгдээгүй
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр Сэлэнгэд халдварийн нэг тохиолдол бүргэгдсэн бөгөөд бусад дотоодын голомтод бүртгэгдээгүйг хэллээ.
Нийт өвчлөгчдийн насны байдлыг харуулбал дундаж нас 32 байгаа юм. Гэр бүлийн нэг хүн өвдсөн тохиолдолд тухайн орчинд хавьтал болох тохиолдол их байгаа тул иргэд баяр ёслол, тэмдэглэл үйл ажиллагаанаас татгалзахыг санууллаа.