CRI Монгол радио
Дэлхий нийтийн итгэл зоригийг нэмэгдүүлж байна
Ядуурлаас ангижруулах шийдвэрт тэмцлийн ялалтыг байгуулж, ядуулаг хүн ам болон ядуувтар бүсийг нийт Хятадын хамт чинээлэг нийгэмд оруулах нь ХКН-ын хийсэн төв чанга амлалт юм.
2020 оны 3-р сарын 6-нд болсон Ядуурлаас ангижруулах шийдвэрт тэмцлийн ялалтыг байгуулах ажлын зөвлөгөөний үед Хятад улсын дарга Ши Жиньпин чухал үг хэлж, ядуурлаас ангижруулах талаарх Хятад улсын ололт амжилтыг дүгнэн, ядуурлаас бүрэн гаргах зорилтоо чансаатай биелүүлэх шаардлага тавьсан байна. Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ, ядуувтар хүн ам 2012 оны сүүлчид 98.99 сая байснаасаа 2019 оны сүүлч гэхэд 5.51 сая болтол буурч, бүс нутгаараа ядуу байсан байдлыг бүрэн шийдвэрлэсэн юм. Ядуувтар иргэдийн орлого үргэлжлэн нэмэгдэж, ядуулаг амьдралтай хүмүүсийг аж үйлдвэрлэлд оролцуулан, ажлын байраар хангах замаар амьдралын үндсэн баталгааг нь зохицуулж, ерөнхийдөө орон сууц, үндсэн эмчилгээ, боловсролоор хангасан байна. Ядуулаг бүсийн үйлдвэрлэл, амьдралын нөхцөл боломж илэрхий сайжирч, тосгонуудаар авто зам нэвтрэн, тосгоны эмнэлэг, тусгай эмчтэй болж, цахилгаан холбоонд хамрагдан, удаан жил шийдэгдээгүй байсан хүндрэлтэй асуудлуудыг шийдэж чадлаа. Ядуулаг бүсийн нийгэм эдийн засаг хурдацтай хөгжиж, экологийн орчин сайжирч, олон нийтийн үйлчилгээний түвшин дээшилж байна. Ядуурлыг бууруулах асуудлаарх Хятад улсын төсөл болон ололт амжилтыг дэлхий нийтээрээ өргөн хүрээнд хүлээн зөвшөөрч байна. Ерөнхийдөө ядуурлаас ангижруулах талаар бид урьд өмнө байгаагүй амжилтад хүрч, ХКН-ын удирдлага болон социализмын системийн улс төрийн давуу талыг харууллаа гэжээ.
Ши Жиньпин даргын хэлсэнчлэн, олон улсын зүтгэлтнүүд Хятад улсын ололт амжилтыг өндрөөр үнэлж, амжилттай туршлагаас нь суралцахыг хичээж байгаа юм. Ойр хөрш Монгол улсын хувьд, “Ши Жиньпин төр улсыг засах тухай” номын 1-р боть, “Ядуурлаас ангижруулахуй” номыг Монголоор орчуулан хэвлэсэн юм. 2019 оны 8-р сарын 30-нд Улаанбаатарт болсон энэ хоёр номын монгол хэвлэлийн нээлтийн ёслолд Монгол улсын ерөнхийлөгч Х. Баттулга баярын захиа илгээн, Ши Жиньпин даргын бүтээл нь түүний удирдсан Хятад улс болон Хятадын ард түмний урагшлах замдаа хэрэгжүүлсэн үзэл баримтлал, хуримтлуулсан туршлагыг дүгнэсэн юм гэжээ. Номын нээлтийн ёслол дээр хоёр талын зочид төлөөлөгчид Хятад улсын ядуурлаас ангижруулах туршлага зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцжээ. Ши Жиньпиний “Ядуурлаас ангижруулахуй” номыг монгол хэлээр орчуулсан Монгол улсын судлаач Баатархүү, ард иргэдээ ядуурлаас ангижруулах Хятад улсын бодлого шийдвэр, үйл ажиллагааны баялаг туршлагаас Монгол улсын ард түмэндээ танилцуулах зорилготой энэ номыг орчууллаа. Онол практикийн талаар цаашид шаардлагатай хүмүүст түгээхэд бэлэн байна гэж хэлсэн юм. Хятад улс 2020 оны сүүлч гэхэд ядуулаг амьдралтай хүмүүсийг ядуурлаас бүрэн гаргах зорилт тавин, “Зорилтот бүлгийг ядуурлаас ангижруулах” үзэл баримтлалаар олон төрлийн арга бодлого хэрэгжүүлж байгаа юм.
Хятадын төрийн зөвлөлийн Ядуурлыг бууруулах ажлын удирдах хэсгийн веб сайтаас Хятад улсын авч хэрэгжүүлж буй бодлогуудыг ойлгох боломжтой юм. Тухайлбал: үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байраар хангах замаар орлогыг нэмэгдүүлэх, боловсрол сургалтад хамруулах, зам тавьж, зах зээлтэй холбох, тусгай боловсон хүчнийг томилон зөвлөгөө өгч тусламж үзүүлэх зэргээр тухайн орон нутгийн байдалд нийцсэн олон төрлийн арга бодлогыг уялдаатай хэрэгжүүлж байна. 2018 онд Хятад улсын ядуурлыг бууруулах ажилтай танилцах Монгол улсын сэтгүүлчдийн баг Гүйжөү, Сычуань зэрэг нутгийн ядууралтай тэмцэж буй байдалтай танилцжээ. MNB болон GOGO, IKON зэрэг сайтын сэтгүүлчид тухайн орон нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, онлайн сургалт, шинэ суурьшлын бүс гэх мэт ядуурлыг бууруулах төсөлтэй танилцсан сэтгэгдлээ хуваалцаж, Монгол улсын холбогдох салбарт суралцууштай туршлага байна гэж байлаа. Хятад улс ядуувтар хүмүүсийг амьдралын үндсэн баталгаатай болгож, орон сууц, үндсэн эмчилгээ, боловсрол зэргээр хангасан төдийгүй орлогыг нь нэмэгдүүлэх олон бодлого хэрэгжүүлж дахиад ядуурахаас нь сэргийлж, ядуурлыг бууруулсан ололт амжилтаа бататгах бодлогуудыг хэрэгжүүлж байна. Ядуурлыг бууруулах талаар хий хоосон их үг хэлэх хэрэггүй, ард иргэдийн сайхан амьдрах мөрөөдлийг биелүүлэх бол бидний зорилго мөн гэж Ши Жиньпин дарга хэлж байсан юм. Монгол улсын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр: Хятад улсын ядуурлыг бууруулж, нээн хөгжүүлэх гэдэг үг надад гүнзгий сэтгэгдэл өглөө. Зөвхөн нэгэн цаг ядуурлаас гаргах төдийгүй цаашдын орлогыг нь нэмэгдүүлэх замыг нээж, боломжийг нь хангаж өгч байгаа нь маш их таалагдлаа гэсэн юм.
12-р сарын 14-нд болсон Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах туршлагын тухай олон улсын форумд Ши Жиньпин дарга баярын захиа илгээн, ядуурлыг бууруулах бол бүхий л хүн төрөлхтний хамтын хүсэл эрмэлзэл юм. Одоогийн цар тахлын хүнд нөхцөлд ядуурлыг бууруулах ажил мөн ноцтой сорилтод нүүрлэж байна. Хятад улс дэлхийн улс орнуудтай хамтран олон улсын ядуурлыг бууруулах үйл явцыг хамтран ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулахад бэлэн байна гэж байр сууриа илэрхийлсэн юм.