Дэлхий

“Rio Tinto” Гүйцэтгэх захирлаараа Жейкоб Стаусхолмыг томилов

Нийтэлсэн

“Rio Tinto” групп Гүйцэтгэх захирлаараа Жейкоб Стаусхолмыг томилжээ. 2018 оноос хойш тус компанийн Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан Жейкоб Стаусхолм ирэх нэгдүгээр сарын 1-нээс ажлаа хүлээн авах талаар тус компаниас мэдээлэв.

“Оюу Толгой” төслийн гол хөрөнгө оруулагч “Rio Tinto”-гийн одоогийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак ирэх сарын 1-нд ажлаа хүлээлгэн өгч, гуравдугаар сарын 31-нд компаниас гарах аж. Тэрбээр “Rio Tinto” компани Австралийн соёлын өвийг сүйтгэсэнтэй холбоотой асуудлаас болж ажлаа өгөхөөр болсон юм.

“Rio Tinto” компани “Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 6.75 тэрбум ам.доллар, анхны тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацааг 2022 оны аравдугаар сар гэж тооцоолжээ.

Exit mobile version