CRI Монгол радио

Хөгжиж буй орнуудад өргөн боломжийг олгоно

Нийтэлсэн

Саяхан Арабын Нэгдсэн Эмират Улс Хятадын Ковид-19-ийн вакциныг хэрэглэхээ албан ёсоор батлан зөвшөөрсөн бөгөөд Бахрейн мөн Хятадын Синофарм Группийн бүтээсэн Ковид-19-ийн вакциныг дотооддоо бүртгэжээ. Бахрейны Үндэсний Эрүүл мэндийн хяналтын газар албаны мэдээлэлдээ, хэд хэдэн улсад хийсэн эмнэлзүйн туршилтын тоо баримт түүнчлэн олон байгууллага эдгээр тоо баримтыг бүрэн шалгаж, үнэлгээ хийсний дүнд тус шийдвэрийг гаргасан юм гэжээ.

Энэхүү вакцины III үе шатны эмнэлзүйн туршилтын үр дүнгээс харахад 42299 вакцин хийлгэсэн сайн дурынханд шинжилгээ хийсний дараа үр дүн нь 86%-д хүрч, саармагжуулсан эсрэгбиетийн сероконверийн түвшин 99%, дунд болон хүнд өвчний шинж тэмдэг илрэхээс 100% урьдчилан сэргийлэх боломжтойг харуулсан юм.

Үүний зэрэгцээ Хятадын бусад вакцинуудад гадаадын орнууд мөн сайн үнэлгээ өгч байна. Бразилийн G1 мэдээллийн сайтын мэдээлснээр, Сан-Паулу дахь Бутантиний судалгааны газрын дарга Димас Ковас 10-р сарын 19-нд, бидний Кэ Шин био технологийн компанитай хамтран судлан бүтээсэн CoronaVac -ийн аюулгүй чанар өндөр, “энэ бол хамгийн аюулгүй вакцин, одоохондоо Бразилд турших гэж байгаа бүх вакцин дотроос хамгийн аюулгүй вакцин юм” гэж хэлж байсан юм.

Хятад улс одоогоор эмнэлзүйн III шатны туршилтад хамрагдаж байгаа таван Ковид-19-ийн вакцинтай бөгөөд бүгд шувтаргааны шатанд оржээ. Холбогдох талууд хууль, дүрэм журам, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн техникийн стандартыг чанд мөрдөж, вакцины аюулгүй, үр дүнтэй байдлыг баталгаажуулахын тулд сайтар шалгаж, баталгаажуулах ажлыг хийж байгаа юм. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн цар тахлаас урьдчилан сэргийлж хянах механизмын хамтарсан судалгааны багийн вакцины судалгаа, шинжилгээний тусгай багийн ахлагч Жэн Жүнвэй саяхан хэлэхдээ, “бид дэлхийн тэргүүн эгнээнд байгаа, гэхдээ бид эхнийх нь болох гэж яарахгүй” гэсэн юм.

Америкийн “Нью Йорк Таймс” сонин 12-р сарын 9-нд нийтлэл гаргаж, “хэрэв бусад газарт хийсэн клиник туршилтууд мөн ийм вакцины үр дүнтэй болбол Хятадын судлан бүтээсэн вакцин хөгжиж буй орнуудад амьдралын баталгаа олгох магадлалтай” гэжээ.

Хөгжиж буй орнуудад амьдралын боломж өгөх нь Хятад улсын хүсэл эрмэлзэл болсоор ирлээ. Хятад улс Ковид-19-ийн вакцин бүтээсний дараа дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад нэн тэргүүнд анхаарч тэдэнд олгоно гэдгээ онцолсон юм. Хятад улс анх “Ковид-19-ийн вакцин төлөвлөгөө”-нд нэгдэх үедээ, Хятад улс вакцин боловсруулсны дараа түүнийг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад түрүүлэн хангана гэж амласан юм.

Японы “Асахи Шимбун” вэбсайт нийтлэлдээ, Хятад улс “Ковид-19-ийн вакцин төлөвлөгөө”-нд хамрагдахаа мэдэгдэн, бодит үйл ажиллагаагаараа вакцины тэгш хуваарилалтыг дэмжиж, хөгжиж буй оронд хангахыг баталгаажуулан, боломжтой орнуудыг оролцуулахыг дэмжин дайчилж, вакцин хуваарилалтын талаар олон улстай хамтран ажиллах идэвхтэй байр сууриа илэрхийллээ гэж тэмдэглэжээ.

Хятад улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Дай Бин 11-ний өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей чуулган дээр хэлсэн үгэндээ, Хятад улс вакцин судлан бүтээснийхээ дараа дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгох бөгөөд хөгжиж буй орнуудад идэвхтэй хангаж, хүн төрөлхтний ​​эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулахад хувь нэмрээ оруулна гэжээ.

Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэньбинь 15-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хөгжлөөр тааруухан орнууд эсвэл зарим хөгжиж буй орнуудын хувьд, Хятад улс тусламж олгох замаар эдгээр орнуудын Ковид-19 -ийн вакцины хүртээмжтэй, боломжтой байдлыг биелүүлэх болно гэжээ.

Хятад улс дотооддоо цар тахлаас урьдчилан сэргийлж хянахын зэрэгцээ зөвхөн амь хувиа бодсон биш, харин цар тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд том гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлан оролцож, Хятад улсын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах санаачилгаа бодитоор харуулж байгаа юм.

Exit mobile version