Улс төр

Лхагва гарагаас I сарын 6-ныг хүртэл БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

Нийтэлсэн

Улсын онцгой комиссын хуралдаанаар энэ лхагва гараг буюу арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ны хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорио тогтоох саналыг гаргасан болохыг Шадар сайдын хэвлэлээс мэдээллээ.

Баянзүрх дүүрэгт голомтлон гараад буй халдвартай холбоотойгоор 12:00 цагаас УОК хуралдсан. Засгийн газар 15:00 цагаас энэ саналыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм.

Арваннэгдүгээр сарын 12-нд улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг анх удаа гаргасан. Үүнээс хойш халдварын нөхцөл байдлаас хамаарч аймгууд болон нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Нийслэлд тогтоогоод байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 14-ны өдөр бууруулан өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн юм. Улмаар арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээж, нийслэлийн хэмжээнд бүх төрлийн шар айраг, дарс худалдаалж эхэлсэн.

16:30 ЦАГ: Засгийн гараас арванхоёрдугаар сарын 23-ны 06:00 цагаас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр нийт 15 салбарын үйл ажиллагааг явуулахаар болж байна гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. 

15 САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗӨВШӨӨРНӨ

Тодруулбал, дараах 15 салбарын үйл ажиллагааг зөвшөөрөх юм. Үүнд:

  1. Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшнээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа
  3. Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  4. Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  5. Улсын онц чухал болон стратегийн чухал объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  7. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  8. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага,
  9. Банкны үйл ажиллагаа
  10. Хэвлэл мэдээлэл,харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  11. Тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа
  12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  13. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /10-15 хувийг оффисоос ажиллуулах зохицуулалттай/
  14. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрах байрууд,
  15. Буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд багтаж байна.

QR КОДТОЙ АВТОМАШИНУУД ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ, НИЙТИЙН ТЭЭВЭР ХЭВИЙН ГОРИМООР АЖИЛЛАНА

Засгийн гараас арванхоёрдугаар сарын 23-ны 06:00 цагаас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.

Энэ хугацаанд автомашиндаа QR зөвшөөрөл авсан салбарын ажилтан, албан хаагчид автомашинаар хөдөлгөөнд оролцох бөгөөд бусад автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 14 хоногийн хугацаанд нийтийн тээвэрт 900 автобус хэвийн горимоор үйлчлэхээс гадна 800 таксиг үйлчилгээнд гаргах юм байна.

Exit mobile version