Энтертайнмент
9 настай Райан гурав дахь жилдээ дараалж Youtube-ээс хамгийн их мөнгө олсон хүн боллоо
АНУ-ын Техас мужид амьдардаг Райан Кажи хүү гурав дахь жилдээ дараалан Youtube-ээс хамгийн их мөнгө олсон хүн боллоо. Тэрээр энэ жил ойролцоогоор 29,5 сая ам.долларыг “unboxing” болон “reviewing” төрлийн бичлэг хийгээд олсон байна.
Түүний Ryan’s World youtube суваг одоогоор 27,6 сая дагагчтай бол Ryan’s World нэртэй тоглоомын брэндээсээ жилд 200 орчим сая ам.долларыг олжээ.
Тэрээр мөн Nickelodeon-той олон сая ам.долларын гэрээ хийж телевизийн шоугаа гаргахаар болсон юм. Дөнгөж 9 настай түүнийг дэлхий даяар “хүүхдийн соён гэгээрүүлэгч” хэмээн нэрийдээд буй.
Анх 2015 оноос youtube суваг нээж бичлэг хийх болсон түүний жинхэнэ нэр нь Райан Гуан бөгөөд дэлгэцийн нэрээ Кажи болгон өөрчилж өдгөө тус нэрээр есөн өөр youtube суваг ажиллуулж байна.
Райаны хамгийн алдартай бичлэгийг хоёр тэрбум удаа үзсэн нь youtube дэх хамгийн их үзэлттэй 60 бичлэгийн нэг болжээ.
Гэвч сүүлийн үед Кажигийн гэр бүлийг АНУ-ын Худалдааны зөвлөлөөс бичлэгийн ивээн тэтгэгчээ зохих ёсоор дэлгээгүй хэмээн мөрдөж байгаа аж.
Харин энэ талаар сэтгүүлчид Худалдааны зөвлөлөөс эцэг эхийнх нь алдаатай үйлдлийн төлөө гэм буруугүй хүүхдүүдийг хохироох гэж байна хэмээжээ.