Бидэнтэй нэгд

Нийгэм

Хүнсээ цуглуулахдаа “НЭГ ГЭРЭЭС НЭГ ХҮН” зарчмыг баримтлахыг уриалж байна

Нийтэлсэн

Иргэд хүнсээ цуглуулахдаа “Нэг гэрээс Нэг хүн” гэсэн зарчмыг баримтлахыг МХЕГ-аас уриалж байна. Худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ:

  • хүн хоорондын зайг барих,
  • бие биедээ шаардлага тавих,
  • төлбөрийг бэлэн мөнгөөр биш карт, цахимаар төлж, коронавируст халдвар /КОВИД-19/-ын халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний супермаркет, худалдааны төв, захуудад тандалт хийж буй.

Аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгчдийн халууныг хэмжих, зай барих шаардлага тавьж, тэмдэг тэмдэглэгээ байршуулсан хэдий ч урсгалыг зөв зохион байгуулаагүй, иргэд үйлчлүүлэх явцад бөөгнөрөл үүсэхээс сэргийлсэн арга хэмжээ хийгдэхгүй байна.

Тухайлбал, БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвд иргэдийн халууныг хэмжиж нэвтрүүлэхдээ дотор үүдэндээ бөөгнөрөл үүсгэсэн, хаалттай тасгуудад иргэд орсон, пицца, хоолоор үйлчлэх хэсгүүдэд иргэд бөөгнөрсөн зэрэг зөрчил илэрч байна.

Мөн Алтжин Бөмбөгөр худалдааны төвд орох гарах урсгалыг зохион байгуулсан ч иргэдэд шаардлага тавиагүйгээс нэг хаалгаар орох гарах хөдөлгөөн хийгдэж байна. Зөвхөн халууныг хэмжиж QR код уншуулахгүй байх, иргэдийн бүртгэлийг хөтлөөгүй зөрчил илэрлээ. Иргэд хүнсний худалдааны лангуугаар үйлчлүүлэхдээ бүх лангууг хэсэх, хүнсний бүтээгдэхүүнийг барьж үзэх зэргээр эрсдэл үүсгэж байна.

Иймд:

  • аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийн халууныг хэмжиж бүртгэл хөтлөх,
  • QR код уншуулах,
  • худалдааны төв, тасаг, лангуугаар үйлчлүүлэх явцад бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулах шаардлагатай.
CGTN мэдээ18 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр24 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр1 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент1 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий1 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр1 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ3 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий4 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр4 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм4 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент4 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ