Дэлхий

Япон улс зэвсэгт хүчний зардлаа ес дэх удаагаа нэмлээ

Нийтэлсэн

Япон улсын Засгийн газраас зэвсэгт хүчний зардлаа ес дэх удаагаа дараалан нэмж 5,34 их наяд иен буюу 51,7 тэрбум ам.долларт хүргэлээ.

Тус улсын Ерөнхий сайд Ёшихидэ Суга ийм шийдвэр гаргахад Хятадын цэргийн хүч хурдацтай нэмэгдэж буй явдал нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна.

Цэргийн зардлын нэмэгдлийг үл үзэгдэгч сөнөөгч онгоц /радарт мэдэгдэхгүй байх технологи бүхий сөнөөгч онгоц/, хөлөг онгоц эсэргүүцэгч алсын тусгалтай пуужин зэрэгт зарцуулах аж.

Ёшихидэ Суга өмнөх Ерөнхий сайд Шинзо Абэгийн цэргийн бодлогыг үргэлжлүүлж байгаа бөгөөд Японы цэргийн хүчийг шинэ хөлөг онгоц, сөнөөгч, пуужин зэргээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Японы Батлан хамгаалах яамнаас энэ сарын 18-нд Японы тэнгис дэх тус улсын агаарын бүсэд халдсан байж болзошгүй гэж мэдээлсэн.

Түүнчлэн Япон улс алсын тусгалтай пуужингаар зэргэлдээх эх газар болох Хятад, Солонгосын эрэг рүү цохилт өгөх талаар судлан, цэргүүдийг бэлтгэж магадгүй гэж AlJazeera мэдээллээ.

Япон улс

  • Алсын тусгалтай пуужин хөгжүүлэхэд 323 сая ам.доллар
  • Lockheed F-35 загварын үл үзэгдэгч сөнөөгч онгоц авахад 628 сая ам.доллар
  • Байлдааны хөлөг онгоц бүтээхэд 912 сая ам.доллар зарцуулах аж.

Эх сурвалж: Aljazeera

Exit mobile version