Улс төр
С.Эрдэнэ АН-ын тамгыг хүчингүй болгох хүсэлтийг УБЕГ-т гаргажээ
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ц.Тувааны ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, шинээр хийлгэх зөвшөөрөл олгож өгөх хүсэлтийг УБЕГ-т гаргажээ.
Уг хүсэлтэд, “С.Эрдэнийг 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ардчилсан намын 7 дугаар их хурлын 03 дугаар тогтоолоор Ардчилсан намын даргаар сонгогдсоныг Улсын Дээд Шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэгдсэн. Тиймээс Ардчилсан намын даргаар С. Эрдэнийг бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртлэх хугацаанд хүчинтэй хэвээр байгаа тул иргэн Ц. Тувааны ашиглаж байгаа АН-ын 11172378445 дугаар бүхий тамгыг хүчингүй болгож, тамгыг шинээр хийлгэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэжээ.