Эдийн засаг

Хойд хөршөөс 4 вагон өндөг орж иржээ

Нийтэлсэн

Улсын хэмжээнд өндөгний нийлүүлэлт тогтвортой бус байгаа. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд өчигдөр /2020.12.21/ дараах тайлбарыг өглөө.

“Дотоодын өндөг үйлдвэрлэгч компаниудын нийлүүлэлт өмнөх үетэйгээ адил тоо хэмжээгээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Алтанбулаг боомт ажиллахгүй байгаа учраас Оросоос нийлүүлдэг өндөгний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлсэн.  Өнөөдөр гэхэд хойд хөршөөс 4 вагон өндөг орж ирж байна” гэсэн юм. Хүлэмжийн ногоо болон өндөгний асуудалд шуурхай зохицуулалт хийж байгаа, гол нэрийн хүнсний хангамж, нөөц хэвийн байгаа тул сандрах, хэт ачаалал үүсгэх шаардлагагүй гэв.

Exit mobile version