Нийгэм

Ж.Сандагсүрэн: Хүргэлтийн үйлчилгээ эрсдэлтэй хэсэгт орж байгаа тул зөвшөөрөгдөөгүй

Нийтэлсэн

Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 06:00 цаг хүртэл 14 хоног нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Уг хугацаанд хүргэлтийн үйлчилгээ хийгдэхгүй нь. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Хүргэлтийн үйлчилгээ эрсдэлтэй хэсэгт орж байгаа. Тиймээс энэ удаад уг үйлчилгээ зөвшөөрөгдөөгүй” гэлээ.

Арваннэгдүгээр сард бүх нийтийн бэлэн байдалд шилжих үеэр Нийслэлийн Онцгой комиссоос хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулах шийдвэр гаргаж байсан юм.

Exit mobile version