Covid-19
Өчигдөр 13 хүний шинжилгээнд коронавирус илэрч, улсын хэмжээнд 1,006 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна
Өчигдөр улсын хэмжээнд нийт 12,357 хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19-ийн нийт тохиолдол 1,006-д хүрлээ.
Үүнээс өнөөдрийн байдлаар 541 хүн эдгэрээд байгаа бол 456 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсээс,
- Хөнгөн-420
- Хүндэвтэр-29
- Хүнд-6
- Маш хүнд-1 хүн байгаа юм” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.