Covid-19

Баянзүрхийн Нэгдсэн эмнэлэгт байсан 13 хүнээс ХАЛДВАР нэмж илэрлээ

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.22/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн хоногт нийт 12357 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 13 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс голомтолж гарсан халдвар нэмэгдлээ. Тухайлбал, эмнэлгийн ажилтан хоёр, өвчтөн дөрөв, гэр бүлийн таван хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр Улаанбаатарт 219 тохиолдол боллоо. Баянзүрх дүүргээс гарч байгаа халдвар авсан иргэдийн тоо 75 болж байна” гэв.

Exit mobile version