Дүүрэг
Б.Ууганбаяр: Баянзүрх дүүрэгт 12 байршлыг тусгаарлан, ажиглаж байна
2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод 1804 иргэн коронавирусийн халдвар авсан иргэдийн ойрын хавьтал болохыг тогтоож, цагдаагийн хяналтад тусгаарлан, ажиглаж байна.
Үүнээс Баянзүрх дүүрэгт 12 байршлыг тусгаарлан хамгаалалтад авч, цагдаагийн хамгаалалт гараад байна.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт нэг байршлыг тусгай хамгаалалтад аваад байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 13 байршлыг тусгаарлан ажиглалтын цэг болоод байгааг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ.
Мөн тэрбээр улсын хэмжээнд 1717 хүн тусгаарлалтад байгаагаас Улаанбаатар хотод 17 тусгаарлах байранд 1564 иргэн байгаа гэдгийг хэлсэн юм.
Энэ сард дөрвөн удаагийн тусгай нислэгээр 507 иргэнийг эх орондоо авчран тусгаарласан. Тусгаарлалтын явцад ирсэн санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж байна.