Нийгэм

Стефани Бурри: 2021 онд нар улам бүр гэрэлтэн бидний зүрх сэтгэлийг ээж, сар биднийг энх тайван, хөгжил цэцэглэлтийн замд үргэлжлүүлэн чиглүүлээсэй

Нийтэлсэн

Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри монголчуудад хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Швейцараас эхлээд Монгол хүртэлх улсын иргэд хүнд хэцүү мөчүүдийг 2020 онд туулсан. Гэхдээ бидний итгэл, шаргуу хөдөлмөр, тэсвэр хатуужил, сорилт, бэрхшээлийг даван туулах боломжийг олгосон. Мөн хэн ч ганцаараа ялж чадахгүй гэдгийг ойлгуулсан.

Бид олон зүйлийг сурсны нэг нь хэн ч ганцаараа ялж чаддаггүй гэдгийг ойлгож ухаарлаа. Бид хамтдаа мэдлэг чадвараа нэгтгэж, хамгаас их тусламж хэрэгтэй байгаа хүмүүст гараа сунгах хэрэгтэй.

2021 онд зөөлөн салхи шившээ болон хувирч, нар улам бүр гэрэлтэн бидний зүрх сэтгэлийг ээж, сар биднийг энх тайван, хөгжил цэцэглэлтийн замд үргэлжлүүлэн чиглүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн хэллээ.

Швейцарын хөгжлийн агентлаг нь ШХУ-аас Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн албан ёсны туслалцааг хэрэгжүүлэгч Швейцарын Холбооны Гадаад хэргийн яамны харъяа агентлаг бөгөөд 2004 онд Улаанбаатар хотноо нээсэн хамтын ажиллагааны газраараа дамжуулан хөгжил, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Exit mobile version