Дэлхий

Төв Африкийн БНУ-ын хүсэлтээр ОХУ 300 цэргийн сургагчаа илгээжээ

Нийтэлсэн

Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын засгийн газрын хүсэлтээр 300 цэргийн сургагчийг тус улсад илгээснээ ОХУ-ын гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ.

Сонгуулийн үеэр төрийн эрхийг булааж авах гэсэн гадны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа Төв Африкт идэвхжсэн тул засгийн газрын армийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ийм арга хэмжээ авснаа Оросын тал тайлбарласан байна.

Ингэхдээ Судан улсад энхийг сахиулж буй цэргүүд, Руанда улсад байрлаж буй цэргүүдийг Төв Африкийн БНУ-ын армид сургагчийн үүрэг гүйцэтгүүлэхээр шилжүүлжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдэгдэлд Төв Африкийн БНУ-ын дайсагнагч талуудыг яриа хэлэлцээний замаар маргаанаа шийдвэрлэж, удахгүй болох сонгуулиа амжилттай зохион байгуулахыг уриалсан байна.

Өнгөрсөн долоо хоногт босогчдын гурван зэвсэгт бүлэг төрийн эргэлт хийхээр нэгдэж, нийслэл Бангуй хот орох замуудыг хяналтдаа авсан юм. Тэд одоогийн ерөнхийлөгч Фаустин Арканж Тудераг дахин сонгогдоход саад хийх зорилготой байгаа ажээ.

Эх сурвалж: ТАСС

Exit mobile version