Covid-19
Баянзүрхийн эмнэлгээс 14-ний өдөр гарсан иргэнээс халдвар ИЛЭРЛЭЭ
Сүүлийн 24 цагт Монгол Улсад коронавирусний 57 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 1063 боллоо. Дотоод дахь нийт халдварын тоо 600 болж байна. Үүнээс:
Улаанбаатар -274
Сэлэнгэ -217
Орхон – 25
Дархан- Уул – 45
Дорноговь – 32
Говьсүмбэр -4
Архангай – 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сүүлийн байдлаар батлагдсан 57 тохиолдлын 55 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтой холбоотой. Тухайлбал, 43 тохиолдол нь өвчтөн, 9 тохиолдол нь сахиур, гэр бүлийн гишүүн 2, эмнэлгийн захиргааны ажилтан 2, энэ сарын 14-ний өдөр эмнэлгээс гарсан 1 иргэний сорьцоос тус тус халдвар илэрлээ.