Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Б.Батзаяа: Хамгийн гоё хайр бол хүүхдүүдийнхээ инээгээд хөгжилдөхийг харах юм

Нийтэлсэн

Дорноговь аймгийн DTV-гээс зохион байгуулсан “Гэр бүлээрээ хамтдаа” бүжгийн уралдааны нэгдүгээр байрыг эзэлсэн дөрвөн хүүхдийн ээж Б.Батзаяагийн гэр бүлийг танилцуулж байна. Б.Батзаяа 20 настайдаа анхны үрээ өлгийдөн авчээ. Одоо 33 настай тэрээр 1-13 насны дөрвөн хүүхдийн ээж юм. СУИС-ийг бүжгийн багш мэргэжлээр төгссөн тэрээр өөрийн төрсөн хоёр дүү болон дөрвөн хүүхдийнхээ хамт Дорноговь аймагт амьдарч буй юм. Арав гаруй жил Улаанбаатарт амьдарсан тэрээр төрсөн нутагтаа ажиллаж, амьдрах шийдвэрийг энэ жил гаргасан байна.

Анх нутагтаа очихдоо зургаан ханатай хуучин гэр худалдаж авснаа будаж янзлан шинэ мэт болгожээ. Доторх тавилга, гэрлэн чимэглэл гээд өөртөө болон хүүхдүүддээ таалагдах орчинг бүрдүүлэхээр хичээж буй аж.

Үргэлж инээд хөөр цалгиж, хайр ундарч байдаг энэ гэр бүлийн авьяаслаг охид ээжтэйгээ хамтран бүжиглэсэн бичлэг фэйсбүүкт нийтлэгдсэнээсээ хойш хоёр долоо хоногийн дотор 900 мянган хүнд хүрч, 79 мянган лайк авчээ.

Ингээд зөв үлгэр дуурайл, хөдөлмөрч зангаараа хүүхдүүдээ өсгөхийг эрмэлздэг Б.Батзаяагийн ярилцлагыг хүргэж байна.

Сайн байна уу? Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу? Намайг Б.Батзаяа гэдэг. 33 настай, дөрвөн хүүхдийн ээж. Дорноговь аймгийн Сайншанд хотын 5-р сургуульд ажилладаг.

“Гэр бүлээрээ хамтдаа” бүжгийн уралдаанд оролцож, нэгдүгээр байр эзэлсэн. Энэ тэмцээнд хэрхэн оролцсон тухайгаа хуваалцаач?
-Энэ бичлэгийг нийтэлсний дараа маш олон хүн холбогдсон. Үнэхээр итгэмээргүй байсан. Би сонирхлоороо хүүхдүүд, дүү нартайгаа бүжгийн бичлэг хийдэг юм. Тэгээд энэ бүжгийн уралдааны зарыг хараад бэлдэж эхэлсэн. Өдөрт 30 минут бэлдсэн. Нийт 2-3 цаг л зарцуулсан байх.

Хүмүүс мянга, мянгаараа лайк дараад, бичлэгийг нь түгээгээд байхыг харах ямар санагдсан бэ?
-Бидний уралдаандаа зориулж бэлдсэн бичлэг маань тоглуулж болохгүй болсон. Тэгээд өмнө нь хийж байсан бичлэгээ явуулсан. Түрүүлж бичлэгээ явуулсан хүмүүсийн лайк, шэйр нэмэгдээд л. Манай охид эхэндээ их сэтгэлээр унасан. Бичлэг маань олон хүнд хүрэхгүй юм байна гэж бодсон байх. Тэгээд өөрсдийнхөө бичлэгийг нийтлүүлснийхээ дараа ойр, тойрны хүмүүс рүүгээ явуулсан. Харин орой харсан чинь манай бичлэг тэргүүлээд эхэлсэн. Бид нар бөөн баяр. Хүүхдүүдтэйгээ хамт догдолж, баярлаж байсан. Үнэхээр сонин, гоё мэдрэмж байсан шүү.

Шагналын мөнгөө авсан хүүхдүүд хамгийн түрүүнд гэртээ гэрлэн чимэглэл авахыг хүссэн. Хэдийгээр гэрт амьдардаг ч гэсэн байшингийн цонхонд өлгөдөг гэрлэн чимэглэл авсан. Бүгд нөгөө гэрлээ асаагаад сэтгэл дүүрэн байсан.

Уг уралдааны шагналыг гардуулах ажиллагаа цахимаар болсон. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?
-Энэ тэмцээний нэгдүгээр байрын шагнал 150 мянган төгрөг байсан. Охид маань уралдаанд бичлэгээ явуулахдаа л түрүүлбэл мөнгөөрөө юу хийхээ бодчихсон байсан. Хамгийн түрүүнд бие биедээ баяр хүргээд торт авч иднэ гэж ярьж байсан. Шагнал гардуулах өдөр Дорноговь телевизээс холбогдоод лайваар холбогдох тухай хэлсэн. Ингээд бид анх удаа орон нутгийн телевизээр гарч шагналаа авсан. Мөн санаанд оромгүй маш олон сайхан сэтгэлтэй хүмүүсээс манай гэр бүлд бэлэг ирсэн. Хүүхдүүдийн минь хүсээд байсан тортноос гадна таван сагс өндөг, хүүхдүүдэд маань тус бүрд нь ууттай бэлэг, надад арьс арчилгааны бүтээгдэхүүн хүртэл өгсөн. Шагналын мөнгөө авсан хүүхдүүд хамгийн түрүүнд гэртээ гэрлэн чимэглэл авахыг хүссэн. Хэдийгээр гэрт амьдардаг ч гэсэн байшингийн цонхонд өлгөдөг гэрлэн чимэглэл авсан. Бүгд нөгөө гэрлээ асаагаад сэтгэл дүүрэн байсан.

ХӨДӨӨ АМЬДРАХ ДАВУУ ТАЛУУДЫГ ЖАГСААЖ БОДОЖ БАЙГААД НУТАГТАА ИРСЭН

Бичлэг дээр гэр нь үнэхээр гоё харагдаж байсан. Маш олон хүн “ямар гоё айл вэ” гэх сэтгэгдэл бичсэн байна лээ?
-Манайх зургаан ханатай гэрт амьдардаг. Би Улаанбаатар хотод арав гаруй жил амьдарч байгаад энэ жил нутагтаа амьдрахаар ирсэн. Энэ гэрийг ээж маань авч өгсөн. Хэдийгээр хуучин гэр ч гэсэн бид будаж, янзлаад орсон. Гэрээ эхнээс нь тохижуулж эхэлсэн. Охидтой амьдардаг болохоор гэр маань цэмцгэр байдаг. Шинэ юм авахаар хүүхдүүд маань бөөн баяр болдог.

Хамгийн бага охины теле хичээл өглөө 10:00 цагаас эхэлнэ. Тэгээд бүгд ээлжлээд зурагтынхаа өмнө сууж байгаад хичээлээ хийнэ. Давтаж үзэх боломж бага учраас бүгд яг цагаа алдалгүй хичээлээ хийдэг.

Хөл хорио тогтоосон энэ үед хүүхдүүдийнх нь нэг өдөр хэрхэн өнгөрч байна?
-Би өөрийн дөрвөн хүүхэд болон, төрсөн хоёр дүүтэйгээ цуг амьдардаг. Таван охин нэг сургуульд явдаг. Хамгийн бага охины теле хичээл өглөө 10:00 цагаас эхэлнэ. Тэгээд бүгд ээлжлээд зурагтынхаа өмнө сууж байгаад хичээлээ хийнэ. Давтаж үзэх боломж бага учраас бүгд яг цагаа алдалгүй хичээлээ хийдэг. Тэгээд даалгавар болон нэмэлт өөрийгөө хөгжүүлэх зүйлс хийнэ. Хүүхдүүд маань өдөр бүр таван шинэ англи үг цээжилдэг. Орой нь намайг би цээжилсэн үгээ шалгуулъя гэсээр угтдаг. Хүүхдүүд маань онлайн сургалтад хамрагдмаар байна. Шинэ ном авмаар байна гэх мэтээр боловсролдоо их анхаардаг. Өөрсдөө шинэ зүйл сурах гэж чармайдаг. Энэ хүслүүдийг нь биелүүлэхээр л ажиллаж байна даа. Манай гэрт хоёр утас бий. Нэг нь минийх, нэг нь том охиных. Теле хичээлээсээ хоцорсон тохиолдолд дата авч байгаад утсаараа үздэг. Хэнд дата байна гээд, утасныхаа симийг сольж байгаад л интернет ордог.

Гал түлэх, усаа авахаас эхлээд айл гэрийн ажил барагддаггүй шүү дээ. Гэрийн ажлаа хэрхэн зохицуулж байна вэ?
-Хоол хийх, гал түлэх зэрэг хүүхэд хүрч болохгүй ажлаа би өөрөө хийнэ. Харин охид маань өглөө босоод хуваарийн дагуу гэрээ цэвэрлэдэг. Хэн аяга угаах, шал угаах зэргээ өдөр өдрөөр өөрсдөө хуваарилж хийдэг. Гэрийн ажлыг огт хэлүүлэхгүйгээр өөрсдөө цэмцийтэл хийдэг дээ.

Та хүүхдүүдтэйгээ их нээлттэй харилцдаг бололтой. Тантай хүсэл, мөрөөдлөө хэр их хуваалцдаг вэ?
-Манай хүүхдүүд их яриасаг. Нэг нь юм яриад эхлэхээр л бүгдээрээ ээлжлээд ярих гээд хүлээж байдаг. Маш олон сэдвийн хүрээнд яриа дэлгэдэг. Хүсэл, мөрөөдлийнхөө тухай их ярьдаг. Хамгийн түрүүнд хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг сонсож, мэргэжлээ сонгоход нь тусална гэж бодож байна.

Олон хүүхэд өсгөнө гэдэг амаргүй шүү дээ. Одоо бол хүүхдүүд нь учир ойлгодог том болсон байна.
-Олон том хүний дунд нэг бяцхан хүүхэд гараад ирэхээр их зүйл өөрчлөгддөг юм билээ. Хүүхэд бол бүхний хайрыг татдаг эрдэнэс шүү дээ. Манай хадмууд бүх зүйлд их тусалдаг. Тиймээс сурахынхаа хажуугаар хүүхдээ өсгөсөн. Хүүхдүүдийнхээ бүх зүйлд хариуцлагатай хандахыг хичээдэг.

ХААНА, ЮУНД АМЬДАРЧ БАЙГАА НЬ ЧУХАЛ БИШ. ХҮҮХДҮҮДЭЭ ЗӨВ ХҮМҮҮЖИЛТЭЙ ӨСГӨХИЙН ТУЛД ЗӨВ ҮЛГЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ

Дорноговьт амьдрах болсон шалтгаан нь юу вэ. Улаанбаатарт арав гаруй жил амьдарсан юм байна?
-Төрсөн нутагтаа ажиллаж, амьдрах шийдвэрийг энэ жил гаргасан. Хотын түгжрэл, чимээ шуугиан, стрессээс хол байх нь амар байна. Нөхөр маань хотод ажиллаж байгаа. Хөдөө амьдрах давуу талуудыг жагсааж бодож байгаад ирсэн. Хоёр том охин маань орон нутаг руу нүүхэд сургууль, найз нөхдөөсөө хол байна гэж бодоод эхэндээ эргэлзсэн. Гэхдээ огт танихгүй газар биш зун, өвлийн амралтаараа энд ирдэг байсан учраас ямар ч асуудал байгаагүй бид нүүж ирсэн. Хотод байхдаа амжуулж чаддаггүй байсан ажлуудаа энд ирээд амжуулж байгаа. Орон нутагтаа ирээд ажиллаж, амьдарч байгаагийн хэрэг гарч байна.

Ээж нь урлагийн мэргэжилтэй учир хүүхдүүд нь ч энэ тал дээр их сонирхолтой бололтой?
-Хоёр дунд охин маань дандаа бүжиглэе л гээд байдаг. Сургуулийнхаа бүх арга хэмжээ, хаана бүжиглэх боломжтой байна тэнд л байхыг хүсдэг.

Та амьдралын утга учир, үнэ цэнийг юу гэж ойлгодог вэ?
-Амьдралд эд, хөрөнгө хэрэгтэй нь үнэн. Гэхдээ хаана, юунд амьдарч байгаа нь чухал биш. Хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй өсгөхийн тулд зөв үлгэрлэх хэрэгтэй. Амьдарч байгаа орчин нөхцөлдөө тулгуурлаад цэвэрхэн, тухтай амьдрах нь чухал. Одоохондоо бидний амьдрал ийм байгаа ч ирэх жил арай дээрдэнэ. Хүүхдүүдээ их сургуульд орох үед амьдрал сайжирна даа гэх мэтээр бүхнийг эерэгээр төсөөлдөг.

Үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулдаг ээж, аавуудад юуг уриалмаар байна?
-Одоо цаг үе хүнд байгаа ч бүх юм сайхан болно. Нэгэнт эцэг эх болсных хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай байх хэрэгтэй. Тууштай шударга байгаарай. Хүүхдээ зөв хүн болгож өсгөхийн тулд юм болгонд үнэн, чин сэтгэлээсээ хандаасай гэж хүсэж байна. Амьдралаас авч болох хамгийн гоё хайр бол хүүхдүүдийнхээ инээгээд хөгжилдөж байхыг харах юм. Тиймээс юм бүрийг болж бүтэх талаас нь хараарай гэж уриалъя.

Ярилцсанд баярлалаа. Гэр бүлд нь эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсье.
-Маш их баярлалаа.

CRI Монгол радио20 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио20 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио20 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио20 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио20 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм20 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий20 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг20 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий20 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий20 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр20 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр20 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент20 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ