Covid-19

Нью Йоркт “Pfizer” вакцинд хүчтэй урвал үзүүлсэн анхны тохиолдол бүртгэгдлээ

Нийтэлсэн

АНУ-ын Нью Йорк хотод “Pfizer” компанийн коронавирусний эсрэг вакцин тариулсан эмнэлгийн нэгэн ажилтанд харшлын хүчтэй урвал үзүүлжээ. Тус хотод нийт 30 мянга гаруй вакцин хийгээд байгаагаас харшлын урвал үзүүлсэн анхны тохиолдол аж.

Өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлсэн ба өвчтөний биеийн байдал тогтворжсон байна.

“Вакцинууд сөрөг нөлөө болон харшлын урвал үзүүлдэг ч энэ ховор тохиодог” гэж Нью Йорк хотын Эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл ахуйн департамент мэдэгджээ.

АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн “Pfizer”, “BioNTech” компаниудын хамтран гаргаж авсан вакцинд харшлын урвал үзүүлж буй шалтгааныг судалж байна. Үүнээс гадна “Moderna” компанийн вакциныг мөн харшлын урвал үзүүлэх эсэхийг шалгах гэнэ.

Үүнээс өмнө Аляск мужид эмнэлгийн хоёр ажилтан вакцины эхний тунг хийлгэсний дараа харшлын урвал мөн илэрч байжээ. Харшлын урвалын шинж Их Британид гарсан тохиолдолтой төстэй байсан аж.

Exit mobile version