Covid-19
ЭМЯ: Одоогоор эмч, сувилагчдын нөөц хүрэлцээтэй байна
ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлыон талаар ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.12.24, 11:00 цаг/
Коронавирусний халдварын тохиолдлууд нэмэгдэж буйтай зэрэгцэн эмч, мэргэжилтнүүдийн нөөц хүрэлцээний асуудал гол асуудал. ХӨСҮТ-ийн гурван багийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдээс халдвар илрээд байгаа.
Тэгвэл ЭМЯ-ны зүгээс уг асуудлаар хэлэхдээ “Одоогоор эмч, сувилагч, асрагчдын хүрэлцээ байна. Цаашдаа бид коронавирустай дасан зохицож ажиллах шаардлага байгаа учраас эрүүл мэндийн ажилчдын нөөц хамгийн чухал. Коронавирус туссан өвчтөнийг эмчлэх эмч, мэргэжилтнүүд нэг, хоёр удаагийн л сургалтаар дадлага олж авах нь бас учир дутагдалтай. Бид нөхцөл байдлаас шалтгаалан эмч, мэргэжилтнүүдийг дадлагажуулах сургалтуудыг цахимаар хийж байна. Тэтгэвэртээ гарсан эмч, мэргэжилтнүүд болон бусад хүний нөөцийн мэдээллээ бид тооцож, гарган ажиллаж байгаа гэв.