Нийгэм

Б.Мөнхжин: Монгол Улс 2025 он гэхэд ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлж дуусна

Нийтэлсэн

Монгол Улсын гадаад харилцааны дэд сайд Батсүмбэрийн Мөнхжинтэй хийсэн ярилцлага

Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэдэг бол бүх гишүүн орны харилцан хүлээн зөвшөөрсөнөөр, бараа бүтээгдэхүүн улсын хил гаалиар орж гарах гадаад худалдааны урсгалыг техникийн болон горим журмын хувьд илүү хөнгөн хялбар болгох, ижил хэмнэлд жигдрүүлэх онцгой цогц арга хэмжээ юм.

Монгол Улсын Их Хурал одоогоос дөрвөн жилийн өмнө Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталсан билээ.  Хэлэлцээрт тусгаснаар, 2025 он гэхэд  Монгол Улс ДХБ-н өмнө авсан бүх үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлж дууссан байх шаардлагатай. Хэлэлцээр хэрэгжсэнээр, ажлын байр илүү нэмэгдэнэ, айл өрхийн орлого сайжирна, импортын бараа  илүү хямд өртөгтэй болно, экспорт импортын урсгал нэмэгдэнэ, гадаад худалдаа ил тод, уян хатан, шуурхай, шударга болно, Монгол Улсын гадаад руу дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөө хангагдана, өрсөлдөөн нэмэгдэнэ, бизнест тэгш боломж үүснэ, ингэснээр гадаад валютын нөөц ихэснэ, эдийн засаг зөвхөн эрдэс баялгаас хараат биш уул уурхайн бус үндэсний үйлдвэрлэл, мэдлэг оюунд суурилсан эдийн засаг илүүтэй хөгжих зэрэг  монгол хүн бүр төдийгүй Монгол Улсын тогтвортой хөгжилд энэ гэрээ хэлэлцээр үнэ цэнтэй болох нь харагдаж байгаа юм.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг Монгол Улс соёрхон баталсны дөрөв дэх жилийн босгон дээр Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын худалдааг дэмжих төсөл (ТРАМ) олон нийт, шийдвэр гаргагчид болон худалдаа эрхлэгчдэд зориулан, ДХБ-н худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэж юу вэ, яагаад Монгол Улс энэ хэлэлцээрт нэгдэж орсон, эндээс худалдаа эрхлэгчид чухам ямар үр ашиг  хүртэх юм бэ гэх зэрэг эл хэлэлцээрийн талаархи ойлголт мэдлэг мэдээллийг  нэмэгдүүлэх, танин мэдүүлэх тусгай цуврал мультимедиа зорилтот контентыг бэлтгэн хүргэж байгаа юм.

Өнөөдрийн ярилцлагаар Монгол Улс чухам яагаад энэ хэлэлцээрт нэгдэж орсон, өнөөг хүртэл Дэлхийн худалдааны байгууллагад өгсөн амлалт үүргээ Монголын Засгийн газар хэр биелүүлэв, хэлэлцээр бүрэн хэрэгжиж дуусах 2025 он хүртэл бид үлдсэн амлалтаа хэрхэн, яаж амжуулах вэ, Худалдааг хөнгөвчлөх Үндэсний Хорооны үүрэг зорилго юу вэ гэх зэрэг бодлогын зарим чухал асуудлаар таньд товч мэдээлэл өгнө.

Exit mobile version