Бидэнтэй нэгд

Нийгэм

Ц.Чогсомжав: Цас нэмж орвол урд сумдаар өвөлжилт хүндэрч болзошгүй

Нийтэлсэн

Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна гэдэг мэдээлэл байна. Хэнтий аймгийн хувьд энэ жил өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоогоор манай аймгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаа. Ерөнхийдөө хойд талын ой хээр хосолсон Дадал, Биндэр, Батширээт суманд бол хараараа байна. Харин урд талын сумдад цасны хэмжээ өндөр орсон. Хэрэв нэмж цас орвол урд талын сумдаар өвөлжилтийн байдал хүндрэх шинжтэй байгаа.

-Бусад аймгаас танай аймагт отор хийж байгаа малчид хэр байна?

-Өнөөгийн байдлаар нийт арван аймгийн 55 сумын 109 өрхийн 67.7 мянган толгой мал манай аймгийн нутагт оторлож байна даа.

-Улс орон даяар цар тахлын онцгой нөхцөлд ажиллаж байна. Хэнтий аймгийн хувьд “Ковид-19” бүртгэгдээгүй эрүүл бүс болж байгаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бид Улсын Онцгой комиссын өгсөн чигийн дагуу аймгийн Онцгой комисс шуурхай бүлгээ байгуулчихсан бэлэн байдалд ажиллаж байна. Сая авч хэрэгжүүлсэн Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үеэр аймгийн хэмжээнд 20 гаруй пост ажилласан. Хяналт шалгалтыг нэлээд сайн хийсэн. Гаднаас орж ирж байгаа болон дотроо бүс нутгаас орж ирж байгаа хүмүүст шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж оруулж байгаа. Тийм болохоор манай аймагт илэрсэн тохиолдол байхгүй байна. Хулгайн замаар явах асуудал дээр нэлээд анхаарсан. Түүнчлэн үйлчилгээний төвүүдээр архи заруулахгүй байх арга хэмжээ авсан. Архийг хорьсоноороо нэлээд хэдэн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцалж хариуцлага тооцоод явж байгаа.

-Зүүн тийш Сүхбаатар, Дорнод аймаг явах чиглэлийн зам танай аймгаар таардаг. Замын ачаалал, хөдөлгөөн хэр байна?

-Саяхан хэд хоног хөдөлгөөн тавилаа шүү дээ. Тэгэхэд хөдөлгөөн идэвхжсэн. Тэр тусмаа Хэрлэнгийн пост дээр хөдөлгөөн нэлээд байлаа. Гэхдээ бид Улсын Онцгой комиссын Шуурхай штабтай байнгын холбоотой ажилласан. Тэгэхгүй бол яг голд байгаа аймгийн хувьд хүмүүсийг гаргалаа гэхэд Сүхбаатар, Дорнод аймаг дээр очоод оруулахгүй байх асуудал үүснэ шүү дээ. Энэ нөхцөлийг бодож ажилласан.

-Хэнтий аймгийн хувьд үйлдвэр, үйлчилгээний газрууд ямар цагийн хуваариар ажиллаж байна вэ?

-Одоо бол хуучин хуваариараа ажиллаж байна. Өмнө нь бол бид дэс дараалалтай нээсэн л дээ. Үйлчилгээний газрууд бол өглөө 10.00 цагаас 17.00 цагийн хооронд ажилласан. Архи, пиво хориглосон байсан. Одоо бол хуучин цагийн хуваариар нь явуулаад 18 градус хүртэл пиво, вино зөвшөөрсөн байдалтай байна. Сургууль, цэцэрлэг, урлаг уран сайхны арга хэмжээнээс бусад нь ажиллаж эхэлсэн.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа үргэлжилж байна. Энэ үеэр нэн шаардлагатай маск, бээлий зэрэг хэрэглэгдэхүүний хангамж, нөөц хэр байгаа вэ?

-Манай аймгийн хувьд өнгөрсөн хавар маск, бээлийний хүрэлцээ хэцүү байсан шүү дээ. Үнэ нь өссөн гэх мэт. Энэ намраас бол боломжийн байгаа. Бид аймаг дээрээ гурав хоног тутам өргөн хэрэглээний барааны хүрэлцээгээр судалгаа авч байгаа. Тэгэхэд мах, өргөн хэрэглээний барааны үнэ өсөөгүй байна. Наранцэцэгийн тосны үнэ жаахан өссөн байдалтай байсан. Маск анх 200-300 төгрөгөөр худалдаалагдаж байсан тэр хэвэндээ байгаа. Одоо бол эрэлт, хэрэгцээг хангахуйц нэлээд нөөц манайд бий. Ерөнхийдөө цар тахлын үед аж ахуйн нэгж, хувь хүмүүс ч сэтгэлийн хандив өгч байгаа. Хандив нь гол төлөв хамгаалах хэрэгсэл, маск, нэг удаагийн хувцас, мөнгөн тусламж байна. Иймэрхүү байдлаар бид онцгой үеийнхээ нөөцийг бүрдүүлээд дээр нь аймгийн Гамшгийн эрсдэлийн сангаас мөнгө гаргаад нөөцөө нэлээд сайн бүрдүүлээд авчихсан.

-Цар тахалтай холбоотойгоор хувийн хэвшлийн үйл ажиллагаа нэлээд хүндэрч байна гээд байгаа. Танай аймгийн хувьд нөхцөл байдал ямар байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Бид голомтгүй гэдэг утгаараа аймгийн хэмжээнд аливаа ажлыг аль болох уян хатан байлгахыг л бодоод байгаа юм. Гэхдээ сая Засгийн газраас гаргасан шийдвэр маань аж ахуйн нэгжүүдэд нэлээд хөнгөлөлт эдлүүлэхээр болж байгаа юм. Жишээ нь, халаалт, цахилгааны зардлыг төлөхгүй болоод ирэхээр тухайн байгууллага ажилчдынхаа цалинг тавихад асуудалгүй болж эхэлж байна. Хэд хэдэн аж ахуйн нэгжээр ороод уулзаж байхад “Энэ тун зөв шийдвэр боллоо. Бид цалингаа тавьж чадахгүй хэмжээнд байсан. Одоо ядаж тог, халаалтад өгдөг мөнгөө ажилчдынхаа цалинд оруулах боллоо. Орлого сайнгүй байсан ч эрсдэлээ тодорхой хэмжээнд даах боломж бүрдлээ” гэж ярьж байна лээ.

-Сум, орон нутгийн удирдлагууд томилогдож дууссан уу. Ерөнхий сайдын зүгээс нэн яаралтай дуусга гэсэн байсан?

-Томилгоо бол манай аймгийн хувьд харьцангуй гайгүй. Өмнөх жил эрх барьж байсан нам энэ жил сонгуулийн үр дүнгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.  Тийм болохоор аймгийн төвд агентлаг, хэлтэс дээр ажлаа хийж байсан улсууд нь л үргэлжлүүлж байгаа. Сумдад дээр сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдсөн газрууд бий. Тэр томилгооны ажлууд дууссан.

-Ирэх оныхоо төсвийг баталсан байх. Бүтээн байгуулалт хэр өрнөх бол. “Ковид-19” цар тахлын нөлөөлөл ч үргэлжлэх байх?

-Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт бол яг хэвийн тавигддагаараа явж байгаа. Хасагдсан юм байхгүй. Үйл ажиллагаа явагддагаараа явна гэж тооцсон. Бүтээн байгуулалт, хийгдэх ёстой ажил жагсаалтаараа хуваарилаад явна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймаг дээр 50-иад төсөл, арга хэмжээ хэрэгжихээр байгаа. Он гарангуут тендер, худалдан авалтаа зарлаад ажиллахаар бэлэн байдлыг хангаад ажиллаж байна.

-Хөдөө орон нутгаас мах бэлтгэж нийслэл рүү оруулж худалдаалж байгаа. Үүний зохих зөвшөөрлийг нь малчид сумдуудаас авч байна уу, аймаг дээрээс авч байна уу?

-Цар тахлын хүрээнд Улсын Онцгой комиссоос мах, хүнсний машины тонныг журам дээрээ заачихаад байгаа. Манай аймгийн мах чинь гол төлөв “Стана” маркийн машинаар зөөгддөг. Дандаа нойтон мах ордог байхгүй юу. Өдөрт багадаа дөрөв таван машин Улаанбаатар руу явдаг. Бид кг, жин дээр нь хаалт тавьчихвал мах зөөх процесс маань удааширчих гээд байдаг. Тиймээс бид боломжит хувилбараар нь хүнсний зөвшөөрлийг машинд өгөөд явж байна. Одоогоор мах хүнсний борлуулалт дээр гацсан юм байхгүй. Өмнөх жилүүдийн адил жигдхэн явж байна.

Ж.САЙХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм3 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг3 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр3 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр3 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ4 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн