Covid-19
БЗД-ийн эмнэлгээс голомтлон гарсан халдвар 6-аар нэмэгдэж 142 боллоо
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминЭМЯ-ны мэдээллийн үеэр БЗД-ийн эмнэлгээс голомтлон гарсан халдвар 6-аар нэмэгдэж, 142 болсныг хэллээ. Тодруулбал, хоёр өвчтөн, нэг сахиур, гэр бүлийн хүмүүс халдвар авчээ. Тус халдвартай холбоотой 1428 хавьтлыг олж, тогтоон шинжилгээнд хамруулаад байна. БЗД-т нийт 148 тохиолдол бүртгэгджээ.
ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 29 мянга гаруй хүн шинээр халдвар авсан нь сүүлийн нэг сарын хугацаанд хамгийн олноор илэрсэн тохиолдол болжээ. Англи улсад гарсан шинэ мутацад орсон коронавирусийн халдвараар Хонконгт хоёр хүн өвчилсөн. Англи болон европын орнуудад гарч буй шинэ төрлийн короновирус тархцын хурд өндөр, хүүхэд, өндөр настнууд өвчлөх магадлалтай байгааг мэдээлж байна. Зарим улсад гэртээ 5-аас дээш зочин урихгүй байхыг анхааруулж байна. Амны хаалтыг 2 цаг тутамд солино, 1.5-2 метрийн зай барина. тэврэлдэхгүй байх, гэрийн агааржуулалтын 2 цаг тутамд хийх зэрэг анхааруулгын өгч байна гэдгийг ЭМЯ-ны Шуурхай удирдлагын дарга Д.Нарангэрэл хэллээ.