Covid-19

Халдварын тохиолдол 6-гаар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1075 боллоо

Нийтэлсэн

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит 11:00 цагийн мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

“12-р сарын 24-ний өдөр 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 6 нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт 418149 хүн шинжилгээнд хамрагдсан. ЗӨСҮТ 6 объектод ариутгал халдваргүйтгэл хийсэн.” гэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“12-р сарын 24-ний өдөр 8863 хүнд шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд вирус илэрсэн. Улаанбаатар хотод 6 шинэ тохиолдол нэмэгдэж, бүгд БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой халдвар байна. Өвчтөн хоёр, сахиур нэг, гэр бүлийн хавьтал өвчилсөн байна.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатар хотын өмнөх голомтын хавьтлуудын шинжилгээнд коронавирус илрээгүй.

Улаанбаатар хотод дотоодын халдвар 285 боллоо. Улсын хэмжээнд дотоодын халдвар 611, нийт батлагдсан тохиолдол 1075 боллоо. Үүнээс эдгэрсэн 584 буюу 54,3 хувь нь эдгэрсэн.” гэв.

Exit mobile version