Covid-19
ЭМЯ: 16 шинэ тохиолдол нэмэгдэж, дотоодын нийт халдварын тоо 666 боллоо
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр 8,894 хүнд PCR шинжилгээ хийсэн. 16 хүний шинжилгээнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Үүнээс 10 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомтоос илэрсэн бол 6 нь Цэргийн төв эмнэлгийн ажилтнуудаас илэрсэн. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1137 болж, харин дотоодын нийт халдварын тоо 666 боллоо.
Нийт бүртгэгдсэн халдварын 711 нь эдгэрээд байгаа бол биеийн байдал нь маш хүнд хоёр, 8 хүний биеийн байдал хүнд, 50 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Дотоодын 666 батлагдсан тохиолдлыг байршлаар нь үзүүлбэл,
- Улаанбаатар хотод 340,
- Сэлэнгэ аймагт 217
- Дархан-Уул аймагт 45
- Дорноговь аймагт 32
- Орхон аймагт 25
- Говьсүмбэр аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдээд байна.