Дэлхий

Бээжин хотод коронавирусийн халдварын голомт илэрсэн тул хорио цээрийн дэглэмээ чангатгажээ

Нийтэлсэн

Ням гараг нь Хятадын нийслэл Бээжин хотод дотоодод дамжсан коронавирусийн халдварын тохиолдол дараалан илэрсэн дөрөв дэх өдөр байв.

Үүний улмаас Бээжин хотын коммунист намын хорооны дарга Цай Чи бүх дүүргүүдэд онц байдал тогтоож, халдварын голомт болсон орон сууцнууд, тосгодыг битүүмжилж, хөл хорио тогтоох даалгавар өгчээ.

Бээжин хотод саяхан ажлаар очоод буцсан Шэнжэн хотын оршин суугчаас Ням гарагт шинж тэмдэггүй халдвар илэрсэн юм. Өмнөх өдрүүдэд нь илэрсэн тохиолдлууд бүгд нэг голомтоос гаралтай байжээ.

Бэжингийн халдварын голомт илэрсэн Шуньи дүүрэгт хөл хорионы хатуу дэглэм тогтоож, бүх 800,000 орчим оршин суугчийг нь оношлох ажил эхэлсэн байна.

Шуньи дүүрэгтэй хөрш Чаоянь дүүрэгт 234,413 хүнийг оношилсноос ганц ч халдварын тохиолдол илрээгүйг мэдээлжээ. Шинжилгээнд хамрагдаагүй байгаа хүмүүст гэрээсээ гарахгүй байх зааврыг дүүргийн захиргаа өгсөн байна.

Удахгүй эхлэх сар шинийн баярын үеэр Хятад даяар иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгддэг тул вирусийн халдвар тараах эрсдэл өндөрсөх юм. Тиймээс эрх баригчид өмнө нь амжиж илэрсэн голомтыг дарахаар шуурхайлан ажиллаж байна.

Хятадын засгийн газар хоёрдугаар сарын 11-нд эхлэх сар шинийн баяраас өмнө 50 сая хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ. Бээжин хотод үйлчилгээний газрууд ажиллах цагаа богиносгож, олон нийтийн арга хэмжээнүүдийг нэгдүгээр сарын 1-нээс сар шинийн баяр хүртэл хориглосон байна.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version